Сонгуульд ялсан цэвэрлэгч бүсгүй ажилдаа орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

ОХУ-ын Орон нутгийн сонгуулиар нэгэн инээдтэй, магадгүй эмгэнэлтэй явдал тохиолджээ.

Костромск мужийн Чухломский дүүрэгт 562 хүн амтай Повалихино хэмээх тосгон бий. Саяхан болж өнгөрсөн Тосгоны даргын сонгуулийн дүн иргэд төдийгүй нэр дэвшигчдийг өөрсдийг нь ч шоконд оруулсан байна.
 


Сонгуульд захиргааны байрны цэвэрлэгч Марина Удгодская ялалт байгуулжээ. Марина 62 хувийн санал авсан бол түүнтэй өрсөлдсөн тосгоны дарга, Единая Россия намын гишүүн Николай Локтев 38 хувийн саналаар хол хоцорчээ.

Гол нь тосгоны дарга Локтев сонгуулиа өрсөлдөөнтэй, шударга явагдсаныг харуулахын тулд өөрөө цэвэрлэгчээ сонгуульд оролц гэж ятгасан гэнэ. Цэвэрлэгчдээ ялагдана гэж бодоогүй хэрэг.

Сонгуулийн дүн даргын хувьд ч, цэвэрлэгчийн хувьд ч гэнэтийн үйл явдал байлаа. Харин шинжээчид "Тосгоны иргэд даргынхаа хийж байгаа ажилд сэтгэл хангалуун бус байсан тул өөр хэн ч байсан сонгох байжээ" гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

35 настай Марина эхлээд “Би бичиг баримттай ажиллаж чадахгүй. Тосгоны дарга юу хийдгийг би мэдэхгүй" гэж сэтгүүлчдэд ярьж байв. Сонгуулийн Ерөнхий хорооноос түүнд “Татгалзаж болно. Гэхдээ сонгууль явуулсан зардал мөнгийг төлөх болно” гэж анхааруулсан юм. Мөн зарим нэг дарамт ирсэн ч цэвэрлэгч бүсгүй даргын ажлаас татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 
 


Ингээд шинэ дарга аравдугаар сарын 1-нээс ажилдаа орлоо. Марина энэ байшинд дөрвөн жил цэвэрлэгчээр ажилласан бол энэ удаад даргаар ирлээ.

Ажлынхаа эхний өдөр тэр Чухломский дүүргийн даргатай уулзсан. Дараа нь ахмадын баярын концерт үзэж, ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлжээ. Түүний хамгийн түрүүнид хийх ажил нь хүүхдүүдэд зориулсан усан сан байгуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 10

Mongold bolohoor irged dolignoson huuramch avilga ogson , mongo ed material tarascan, alban tushaal amalsan hymyysiig songood baidag mongoliin ard tymen ....irged yneheer shudargaar sanalaa ogdoggui gej boddog, yneheer zoon heseg ni l goridon ulsaa ood ni tatah gej shudargaar songoltoo hiij baigaa...ted nar ni zoon umdaa haramsaltai ni

0  |  0
Зочин(202.55.188.45) 2020 оны 10 сарын 10

Манайхан ядаж хулгай хийхгүй хүн сонгочихвол бүх юм цэгцэндээ ороод л явчихна.

1  |  0
Duration (192.82.70.164) 2020 оны 10 сарын 10

Oros bol avligald idegdsen uls bolohoor songogchid ni bur argaa barsan baina daa huurhii

0  |  1
(64.119.27.188) 2020 оны 10 сарын 10

Суганы үс М.Сугарэрдэнээ энэ чинь инээдтэй эмгэнэлтэй явдал биш, шудрага сонгууль ийм байдаг юм сэтгэлгээгээ өөрчил

3  |  0
ррр(27.123.214.2) 2020 оны 10 сарын 10

хаха, гоё гоё. ядаж хулгай хийхгүй юм даа гээд сонгож дээ

4  |  0
Top