КОВИД-19 | Энэтхэгт хоногт 74 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Энэтхэгт хоногт 74442 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад нийт тохиолдлын тоо 6.6 сая давсан билээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад хоногт 903 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ.

Энэтхэг улс коронавирусний эсрэг вакцин авах талаар Оростой гэрээ байгуулж байгаа аж.

Тэгвэл Чех улсад хоногт 1841, Германд 1382 хүн COVID-19-ийн халдвар авсан байна. Германд халдвар эрс нэмэгдэж байгаа талаар канцлер Ангела Меркель мэдэгдсэн билээ. Тус улсад нийт 300619 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Түүнчлэн Мексикт хоногт 3712 хүн өвчилжээ. Тус улсад нийт тохиолдлын тоо 761665 болсон байна.

 

Top