Бразилд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдлын тоо 11946-гаар өсжээ. Нийт тохиолдлын тоо 4.915289 болсон бол нас баралт 146352 болсон байна.
Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад зөөвөрлөгдөж орж ирсэн нийт тохиолдлын тоо 146675 болжээ. Цар тахал эхэлснээс хойш Бразилд 4.295302 хүн эдгэрсэн байна.
Түүнчлэн Колумбад коронавирусний халдварын тоо хоногт 7106-гаар өсөж, нийт 862158 болжээ. Тус улсад нийт 766300 хүн эдгэрсэн байна.
Дэлхий дахинд АНУ 7.480422 тохиолдолтойгоор нэгт бичигдэж байгаа бол хоёрт Энэтхэг 6.623815 өвчлөлтэйгөөр, гуравт Бразил 4.915289 тохиолдолтойгоор бичигдэж буй.
Хойд хөрш ОХУ-д 1.209039 хүн коронавирусний халдвараар өвчилж, 21260 хүн нас бараад байна. Орос халдварын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй.
