Бразил улсад өнгөрсөн шөнө коронавирусний халдварын тохиолдлын тоо 41906-гаар нэмэгджээ. Нийт халдварын тоо 4.969141 болсон байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 819 хүн нас баржээ.
Бразилд эдгэрсэн хүний тоо 4.3 сая болжээ.
Тэгвэл Францад хоногт 10489 хүн өвчилж, нийт халдварын тоо 634763 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 65 хүн коронавирусний халдвараар нас баржээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулганы хуралдаан эхэлсэн билээ. Чуулганы нээлтэд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейусус цахим мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр Номхон далайн баруун бүсэд ДЭМБ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад КОВИД-19-ийн халдварын өвчлөл, эндэгдлийн тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн болохыг тэмдэглэжээ. Тэрбээр цаашид сонор сэрэмжээ улам өндөрсгөж ажиллахыг уриалсан байна.
