Санаатайгаар бэлгэвч цоолсон эрд хүчингийн хэргээр ял оноожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Энэ явдал 2018 оны гуравдугаар сард Англид болжээ. 47 настай Эндрю Льюис танилцаад удаагүй байсан бүсгүйгээ гэртээ урьжээ. Болзооны шөнөө аз жаргалтай өнгөрөөсөн эмэгтэй өглөө босоод Эндрюг бэлгэвчээ цоолсон байхыг мэдсэн байна. Уурласан бүсгүй шүүгээн дотроос мөн хэд хэдэн цоорхой бэлгэвч олжээ.

Ингээд эмэгтэй Цагдаагийн газарт гомдол гаргаснаар хосуудын болзоо шүүхийн танхимд үргэлжилжээ. Шүүхээс саяхан Эндрюд хүчингийн хэргээр 4 жилийн ял оноосон байна. Хурлын үеэр Эндрю “Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг үйлдэл байлаа” гэж хэлсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top