В.Путин төрсөн өдрөөрөө 20 асуултад хариуллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 68 нас хүрсэн билээ. ТАСС агентлагаас “Владимир Путинд тавих 20 асуулт” төсөл хэрэгжүүлж байгаагийн сүүлийн анги нь өнөөдөр төрсөн өдрөөр нь гарлаа.

В.Путин засгийн эрхэнд 20 жил байсныхаа талаар ярихдаа заримдаа маш хэцүү байсан ч хүн чанар, зан аашаа хадгалан үлдсэн гэдгээ онцолсон байна.

“Их сургуулийн найзууд маань ч намайг огт өөрчлөгдөөгүй гэж хэлдэг. Тэд намайг надаас өөрөөс минь илүү мэдэж байгаа” гэж хэлсэн юм.

“Владимир Путинд тавих 20 асуулт” төсөл 2020 оны хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн.

 

Бүх ангийг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top