
Хойд хөрш ОХУ-д хоногт 11493 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 1.2 саяыг давжээ. Орост нийт 22056 хүн коронавирусний халдвараар нас бараад байна. Өнгөрсөн шөнө 191 хүн нас баржээ.
Тэгвэл 24 цагийн хугацаанд 1424 хүн эдгэрчээ. Нийт эдгэрсэн хүний тоо 259 мянга давсан талаар Москва хотын захиргаанаас мэдэгдсэн байна.
Харин Казахстанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 107 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 108561 болжээ. Тус улсад зөөвөрлөгдөж очсон нийт тохиолдлын тоо 1759 болсон байна.
Тэгвэл Хятад улсад хоногт 21 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос мэдэгдсэнээр “COVID-19”-ийн шинэ тохиолдлууд Шанхай, Гуандун болон Ляонинд бүртгэгдсэн байна. Тус улсад нийт 85521 хүн өвчилснөөс 4634 нь нас барсан юм.
