ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Өнөөдөр 2020.10.12. Энэ оны 286 дахь өдөр бөгөөд он дуусахад 80 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 07 минутад мандлаа. 18 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Хүүхдийн өдөр бол Коста Рикад Соёлын өдөр, Аргентинд Соёлын олон янз байдлыг хүндэтгэх өдөр, Испанид Үндэсний баярын өдөр, Экваторын Гвинейд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Австралийн жүжигчин Хью Жекман, Оросын дуучин Жасмин, Испанийн дуучин Мелоди, Америкийн жүжигчин Жош Хатчерсон, Оросын мэргэжлийн боксчин Мурат Гассиев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1901: Теодор Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчийн ордныг албан ёсоор Цагаан ордон гэж нэрлэжээ.

1968: Мехикод Олимпын XIX наадам нээлтээ хийжээ.

-Экваторын Гвиней Испаниас тусгаар тогтнов.

1982: Лондоны Ялалтын парад болжээ.

2003: Михаэл Шумахер «Формула-1»-ийн түүхэнд анхны зургаан удаагийн дэлхийн аварга болов.

Өнөөдөр үс засуулвал нүд бүрэлзэн улцайна гэжээ.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top