ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Өнөөдөр 2020.10.13. Энэ оны 287 дахь өдөр бөгөөд он дуусахад 79 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандлаа. 18 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Байгалийн гамшгийг бууруулах олон улсын өдөр. Улс орнуудаас Азербайжанд Төмөр замын өдөр бол Тайландад Цагдаагийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин Сэмми Хагар, Жоуи Белладонна, найруулагч Крис Картер, дуучин, жүжигчин Мэри Осмонд, жүжигчин Келли Престон, Кейт Уолш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Саша Барон Коэн, Өмнөд Солонгосын дуучин, ВТS-ийн гишүүн Пак Жимин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979.10.13: БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1992.10.13: ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1923: Туркийн нийслэл Истанбулаас Анкара руу шилжив.

1957: Мао Зэдун улсын хуралдааны үеэр “Олон ном унших хэрэггүй” гэж хэлсэн байна.

Өнөөдөр үс засуулвал жаргал үргэлж ирнэ гэжээ.

Энэ өдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top