КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 102 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 102-оор нэмэгдэж, нийт 24805 болжээ.

Шинээр илэрсэн 102 тохиолдлын 33 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

БНСУ-д нийт 22863 хүн эдгэрсэн бол 434 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 2.428771 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2.383842 хүний хариу сөрөг гарч, 20124 иргэний хариу хүлээгдэж байна.

Тус улсад тусгаарлалтад 1508 иргэн байгаа аж.

Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 13592 хүн өвчилж, нийт өвчлөлийн тоо 1.291687 болжээ. Орост хоногт 125 хүн коронавирусний халдварын улмаас нас барж, нийт нас баралт 22722 болсон байна.

Дэлхий дахинд 37.7 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, сая гаруй хүн нас баржээ.

 

Top