Энэтхэг улсад хоногт 55342 хүн коронавирусний халдвараар өвчилж, тус улсад нийт өвчлөлийн тоо 7.1 саяыг давжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлын тоо 109856 болсон бол хоногт 706 хүн нас барсан байна.
Энэтхэг улс Оросоос 300 сая гаруй тун “Спутник V” вакциныг авахаар гэрээ байгуулжээ.
Тэгвэл Герман улсад хоногт 4122 хүн коронавирусний халдвар авч, нийт өвчлөлийн тоо 329453 болсон талаар Роберт Кохын хүрээлэнгээс мэдэгдэв. Германд хоногт 13 хүн нас баржээ. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 279.3 мянган хүн эдгэрчээ.
Венесуэл улс цар тахалтай холбоотойгоор зорчигч тээврийн нислэгээ дахин сараар сунгасан бол Итали шинэ хөл хорионы арга хэмжээнүүдийг нэмж авсан байна.
