ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Өнөөдөр 2020.10.14. Энэ оны 288 дахь өдөр бөгөөд он дуусахад 78 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандлаа. 18 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Беларуст Ээжүүдийн өдөр бол Украинд Улсыг хамгаалагчдын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорен, Английн дуучин Клифф Ричард, Шотландын рок хамтлаг “Nazareth”-ын дуучин Дэн Маккаферти, Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин, Австралийн жүжигчин, найруулагч Миа Васиковска зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Тажикийн Автономит Бүгд найрамдах улс болон Киргизийн автономит муж байгуулагджээ.

1926 оны энэ өдөр Лондонд «Винни-Пух» ном хэвлэгдсэн байна.

1933 оны энэ өдөр нацистын Герман Үндэстнүүдийн лигээс гарчээ.

1946 оны энэ өдөр Олон улсын стандартчиллын байгууллага бий болсон юм.

1993 оны энэ өдөр Крымд Ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.

2008 оны энэ өдөр Арабын Нэгдсэн Эмирт улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн гэжээ.

Энэ өдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцэл буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top