КОВИД-19 | Дэлхий дахинд өвчлөлийн тоо 38 сая давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын мэдээллээс хүргэе.

Турк улсад хоногт 1632 хүн COVID-19-ийн халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 338779 болжээ. Тус улсад хоногт 62 хүн коронавирусний халдварын улмаас нас барж, нийт нас баралт 8957 болсон байна.

Туркт эдгэрсэн хүмүүсийн тоо 296 мянгад хүрчээ.

Бразилд хоногт 10220 хүн өвчилж, нийт тохиолдлын тоо 5.113628 болсон бол эдгэрсэн хүний тоо 4.5 сая байна. Тус улс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын улсын иргэдийг оруулахгүй байх хоригоо 30 хоногоор сунгасан билээ.

Герман улсад нийт тохиолдлын тоо 334585 болжээ. Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр тус улсад хоногт 5132 тохиолдол бүртгэгджээ. Нас баралт 9677 болсон байна.

Дэлхий дахинд хоногт 270 мянган хүн COVID-19-ийн халдвараар өвчилж, 4089 хүн нас баржээ. Дэлхий дахинд нийт өвчлөлийн тоо 38.006.121 болсон бол нас баралт 1.086.156-д хүрчээ.

Өвчлөлийн дийлэнх нь АНУ (7.850.829), Энэтхэг (7.175.880) болон Бразилд (5.103.408) бүртгэгдсэн байна.

Хойд хөрш ОХУ-д хоногт 13868 тохиолдол, 244 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын тоо 1.3 сая давлаа. Нас баралт 22966 болжээ.

 

Top