ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Өнөөдөр 2020.10.15. Энэ оны 289 дэх өдөр бөгөөд он дуусахад 77 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандлаа. 18 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн оюутны өдөр. Мөн Олон улсын гараа угаах өдөр. Европт өнөөдөр Хөхний эрүүл мэндийн өдөр бол Бразилд Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Ирландын рок дуучин Крис де Бург, Оросын жүжигчин Павел Майков, дуучин Николай Басков, Францын хөл бөмбөгч Давид Трезеге, Германы хөл бөмбөгч Месут Өзиль зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1948.10.15: БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1961: Лондонд «Эмнисти Интернэшнл» хүний эрхийн байгууллага үүсгэн байгуулагджээ.

1990: Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв Нобелийн энх тайвны шагнал хүртэв.

1992: Цуврал алуурчин Андрей Чикатилог 52 хүний амь насыг хөнөөсөнд буруутгажээ.

1995: Саддам Хусейн Иракийн Ерөнхийлөгчийн сонгуульд 99.96 хувийн саналаар ялж байлаа.

1997: Пол Маккартнигийн охин Стелла Маккартни Парист анхны загварын шоугаа хийжээ.

1999: Оросын фолк рок хамтлаг “Мельница” үүсгэн байгуулагдав.

2000: Парист 311 хэлээр “Би чамд хайртай” гэж бичсэн Хайрын ханыг нээжээ.

Өнөөдөр үс засуулвал сүлд тэнэж одно гэжээ.

Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, цар ихтэй үйл, бизнес эхлэх, бясалгал хийх, өглөг, хандив өгөх, лус тахих, мал аж ахуйн үйл, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top