КОВИД-19 | АНУ-д хоногт 59 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

АНУ-д 24 цагийн хугацаанд 59713 хүн коронавирусний халдвараар өвчилж, 1009 хүн нас баржээ. Энэ нь долоодугаар сарын 31-нээс хойш хамгийн олон өвчлөл бүртгэгдсэн өдөр болж байна. Долоодугаар сарын 31-нд АНУ-д өвчлөлийн тоо 66 мянга давж байсан билээ.

АНУ-д нийт өвчлөлийн тоо найман сая давж, нас баралт 218 мянгад хүрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдвараар өвчилснийхөө дараа анх удаа олон нийтийн өмнө гарахдаа бие нь сайн байгааг хэлсэн билээ.

Тэгвэл Бразил улсад хоногт 28.5 мянган хүн коронавирусний халдвараар өвчилж, тус улсад нийт халдварын тоо 5.1 сая давжээ.

Бразилд цар тахал эхэлснээс хойш 4.6 сая хүн эдгэрсэн байна.

Харин Туркт хоногт 1700 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тоо 342143 болжээ. Тус улсад хоногт 66 хүн COVID-19-ийн халдварын улмаас нас барсан байна.

 

Top