Террористууд Сирид 25 удаа гал нээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Сири дэх дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн орлогч дарга Александр Гринкевичийн мэдээлснээр “Жабхат ан-Нусра” террорист бүлэглэлийнхэн Сирид хоногт 25 удаа гал нээжээ. Тэд Идлиб мужийн гал зогсоосон бүсэд гал нээсэн нь Сирийн дайн дуусаагүй байгааг харууллаа гэж ажиглагчид үзэж байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өмнө нь тус улсад дайн дуусаагүй гэж мэдэгдэж байсан юм. Түүний ярьснаар террористуудын удирдагч нар дайныг удаан үргэлжлүүлэхийг хүсэж байгаа аж.

Сирид 2011 оноос Арабын хаварын хүрээнд эхэлсэн иргэний дайн өнөөг хүртэл үргэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top