КОВИД-19 | Өмнөд Солонгост 25 мянга гаруй хүн өвчилжээ

2020 оны 10 сарын 16

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 47-гоор нэмэгджээ.

Тус улсад нийт тохиолдлын тоо 25035 болоод байна. Шинээр илэрсэн 47 тохиолдлын зургаа нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Өмнөд Солонгост нийт 23180 хүн эдгэрсэн бол 441 хүн нас баржээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн коронавирусний халдварын улмаас нас барсан байна.

Одоогийн байдлаар 2.4 сая иргэнийг шинжилгээнд хамруулжээ. 2.417.036 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 17355 иргэний хариу хүлээгдэж байгаа аж.

Өмнөд Солонгост тусгаарлалтад 1414 хүн байна.

 

Top