Хүнд өвчтэй эмэгтэй хүүгийнхээ хуримд ирж, сүүлийн хүслээ биелүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Сингапурын нэгэн хүнд өвчтэй эмэгтэй хүүгийнхээ хуримд оролцож, сүүлийн хүслээ биелүүлжээ.

AsiaOne-д бичсэнээр 71 настай Нг Юэт Хаy 2020 оны долоодугаар сард хорт хавдартай гэдгээ мэджээ. Эмч нарын хэлснээр хавдар нь дөрөвдүгээр шатандаа орчихсон байсан тул хэр удаан амьдрахыг нь тодорхойлоход ч бэрх байсан ажээ.

Оношоо сонссон Нг Юэт Хаy “Миний сүүлийн хүсэл бол хүүгийнхээ хуримын ёслолд оролцох” гэж эмч нарт хэлсэн гэнэ. Түүний хүү 35 настай Чиа Фу Юн аравдугаар сарын 10-нд хуримаа хийхээр төлөвлөсөн байжээ.

Хау гурван сарын турш хүнд өвчинтэй тэмцэж, хурим хүртэл тэснэ гэж хичээсээр байлаа. Ёслолоос 14 хоногийн өмнө бие нь муудсан ч тэр хуримд ирж чадсан юм. Сингапурын эдгэрэшгүй өвчтэй хүмүүсийн сүүлийн хүслийг биелүүлдэг буяны сангийнхан түүнийг хурим дээр авчиржээ. Эмнэлгийн ортой ирсэн Хау аравхан минут л сууж чадсан.

Буяны байгууллагын нэгэн гишүүн “Хатагтай Нг бараг ярьж чадахгүй байсан ч бидэнд аз жаргалтай байна. Үхэхэд харамсахгүй” гэж хэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top