КОВИД-19 | Энэтхэгт хоногт 61 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Энэтхэг улсад хоногт 61871 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад нийт халдварын тохиолдлын тоо 7.5 саяд хүрсэн байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 114031 тохиолдол зөөвөрлөгдөж орж иржээ. Хоногт 1033 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ.

Энэтхэгийн компаниуд Оростой гэрээ байгуулж, 300 сая гаруй тун “Спутник V” вакцин авахаар болсон байна.

Цар тахлын голомт Европ, Латин Америк, Азид хэвээр байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр Европт нэг долоо хоногт 700 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Латин Америкт коронавирус Аргентин, Колумб улсад эрчимтэй тархаж байна. Эдгээр улсад халдвар авсан хүний тоо долоо хоногт 11 болон зургаан хувиар тус тус өсжээ. Зүүн өмнөд Азид нөхцөл байдал хүнд хэвээр байна. Ялангуяа Индонез, Филиппин улсад халдварын тархалт долоо хоногт ес, таван хувиар тус тус нэмэгджээ.

 

Top