ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 10 сарын 19

Өнөөдөр 2020.10.19. Энэ оны 293 дахь өдөр бөгөөд он дуусахад 73 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 18 минутад мандлаа. 17 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Албанид Тереза эхийн өдөр.

Энэ өдөр Английн зохиолч Жон Ле Карре, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Жон Литгоу, “Эмми”, “Грэмми”-гийн шагналт Трей Паркер, Мексикийн жүжигчин, дуучин Вероника Кастро, Шведийн жүжигчин Ребекка Фергюсон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2000.10.19: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 1.000.000.000 юанийн хөнгөлөлттэй зээл дахин олгохоор болсныг мэдэгджээ. Уг зээлийг Монгол Улс “Төмөртийн хүдрийн уурхай” нээхэд ашиглахаар тогтов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944: Марлон Брандо Бродвейн тайзан дээр дебют хийжээ.

1957: ХБНГУ-ын Засгийн газар Югославтай дипломат харилцаагаа таслав.

2000: Нью-Йоркт алдарт Мадам Тюссо музейн салбар нээгджээ.

2002: Ирландын оршин суугчид бүх нийтийн санал асуулгад Европын Холбоонд нэгдэхийн төлөө санал өгөв.

Өнөөдөр үс засуулвал эд баялаг төгөлдөр болно.

Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдаж авах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин уул овоо тахихад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top