Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбоотой ноос, ноолууран пальто үйлдвэрлэгч “Сод кашмер” үндэсний брэндийн менежер Г.Минжинтэй ярилцлаа. Ажлын хувцасны салбарт ажилласан 9 жилийн туршлагатай “Шилмэл дизайн” ХХК-ийн хамт олны шинээр гаргаж буй энэхүү брэнд нь тод өнгө, чамин хийц, чанартай материалаараа хэрэглэгчдийн танил болоод байгаа юм.
-Хүйтэн, сэрүүний улирал айлчлан ирлээ. Шинэлэг загварын пальто үйлдвэрлэгч “Сод кашмер” үйлчлүүлэгчиддээ ямар бэлэг барьж байна вэ?
-“Үнэ мартагдаж, чанар үлдэнэ” гэсэн уриатай ажилладаг “Сод кашмер” үндэсний үйлдвэр шинэ өнгө, шинэлэг загварын кашмеран пальтондоо 40-50 хувийн хямдрал зарлан үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна. Манай пальтонууд бүх насныханд зориулагдсан нэг тал болон хоёр талаараа өмсөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан урт, богино, сул загвартай пальтонуудаас сонголтоо хийх боломжтой. Түүнчлэн ээж, охин хоёр, аав, хүү хоёр ижил загварын пальтогоор гангарах боломжийг бид олгож байгаа. Хэрэглэгчид өөрийн хүссэн пальтогоо захиалгаар хийлгэж болно. Учир нь “Сод кашмер” нэг загвараас тун цөөн пальто үйлдвэрлэдгээрээ онцлог. Ингэснээр таны өмссөн пальтог олон хүн өмсөхгүй гэсэн үг.
-Хэрэглэгчдийн хувьд загварын өндөр мэдрэмжтэй болсон. “Сод кашмер”-ийн пальтоны загвар хэрхэн бий болдог вэ?
-“Сод кашмер” пальтогоо дэлхий нийтийн сүүлийн үеийн загварын чиг хандлагад тулгуурлан өөрийн компанийн загвар зохион бүтээгчдийн ур ухаанаар хийдэг. Монголын ноолууран пальто дэлхийд алдартай. Тэр болгоноос ялгарах онцлог нь загвар, өнгөний сонголт болохоор манай компани үүнд онцгой анхаардаг. Манай пальтонуудад гэгээлэг, уусмал өнгө зохилдог. Дэлхий дахинд байгалийн өнгө трэнд болж байгаа. Тиймээс бид ноолуурын өөрийн өнгийг дахин давтагдашгүй загвараар баяжуулж “Сод кашмер”-ийн пальтог үйлдвэрлэж байна. Бид ноосны хольцтой пальто хийж байгаа боловч хэрэглэгчийн захиалгаар 100 хувь ноолуураар хүссэн өнгө загвараар пальто хийж өгдөг. Цаашид 100 хувь ноолууран бүтээгдэхүүн хийж хэрэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байна.
-Танай пальто үнийн хувьд харьцангуй хямд санагдлаа. Ямар учиртай вэ?
-Ноос, ноолуурын зохистой хольцыг гаргаж авснаар биед хөнгөн, дулаахан, чанартай пальто болдог. “Сод кашмер”-ийн урт пальто 660 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Энэ үнээсээ 40-50 хувь хямдарч байгаа. Хямд үнэтэй дээр нь дахиад хямдруулж байгаагийн шалтгаан нь бүтээгдэхүүнээ аль болох олон хүнд хүргэхийг зорьсонтой холбоотой. Дэлхий дахинд коронавирус дэгдээд эдийн засаг хямралтай байгаа үед дотоод боломждоо тулгуурлан хямд үнийг санал болгож байгаа нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж манай хамт олон үзсэн. “Сод кашмер”-ийн пальтог авахыг хүсвэл “Gem mall” дэлгүүрийн 310 дугаар павилонд ирэхийг урьж байна.
-Кашмеран пальто өмссөнөөр тухайн хүнд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Кашмеран пальто маш хөнгөн, дулаахан байдаг. Ноолууран пальто өмссөн хүнийг харахад сайхан шүү дээ. Тансаг, дэгжин харагддаг болохоор тухайн хүний өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хоёр талаараа өмсдөг пальтоны хувьд цаг агаар болон ажил мэргэжлийн байдлаасаа шалтгаалаад сольж өмсөх боломжтой. Ер нь манай бүтээгдэхүүнийг авсан хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байдаг. Нэг пальто авсан хүн найзуудаа, гэр бүлээ дагуулж ирээд өөр загваруудын пальто захиалдаг юм. Энэ нь манай хамт олонд ихээхэн урам өгдөг.
-“Сод кашмер” брэндийн дараагийн коллекц, хэтийн төлөвлөгөө сонин байна. Хэрэглэгчиддээ бэлэг барьсан ямар бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөж байна вэ?
-Энд бяцхан түүх хуваалцах нь зүйтэй болов уу. “Сод кашмер” брэндийг хувцас үйлдвэрлэлийн салбарт 9 жилийн туршлагатай хамт олон гаргаж байгаа. Үүсгэн байгуулагчид нь Содбилэг хүүгийнхээ нэрээр “Сод кашмер” гэж нэрлэсэн. Тэгэхээр хүүгийнхээ нэртэй холбогддог брэндээ аль болох чанартай, нэр хүндтэй байхад анхаарч ажилладаг юм. Олон гэр бүлийг баяр баясгалантай болгох хувцас үйлдвэрлэхийг “Сод кашмер” зорьдог. Тиймээс бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмжид онцгой анхаардаг. Мэдээж хүн төрөлхтөн коронавирусийг ялж, хилийн хориг тавигдана. Тэр үед “Сод кашмер” дэлхийн зах зээлд хүчтэй гарна гэдэгт итгэлтэй байна. Бид бэлтгэлээ сайн хангаж байгаа. Манай хамт олон кашмеран пальтоныхоо нэр төрлийг нэмэгдүүлэхээс гадна кашмеран пиджак, хатгамалтай пиджак, ханцуйтай, ханцуйгүй сул загварын пальто, юбка үйлдвэрлэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлуудаа эрчимтэй хийж байна. Цаашид “Сод кашмер” брэнд нь гэр бүлийн бүх гишүүнд хүрч үйлчлэх болно.
“Сод кашмер”
Хаяг: “Gem mall” дэлгүүр, 310 дугаар павилон
Утас: 9411-6694, 8801-1566
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/sodcashmeremongolia
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Суртачилгаа ихэнхдээ хүчирхийлэлтэй байх юм,,,,,, суртачилгааг үзээд барааг худалдаж авах сонирхол байвч зодоонд ялсан талыг нь дэмжиж санхүүжүүлээд байгаа мэт сэтгэгдэл төрөөд авах хүсэлгүй болдог