КОВИД-19 | Хятадад хоногт 46 хүн өвчилжээ

2020 оны 10 сарын 19

Хятад улсад хоногт коронавирусний халдварын 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 13 нь шинж тэмдэг бүхий халдвар бол 33 нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн байжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуйн улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлууд Шанхай, Гуандун, Тяньжин, Шэньси болон Шаньси мужид бүртгэгдсэн байна.

Одоогоор урд хөршид 236 коронавирусний халдвартай хүн эмчлэгдэж байгаагийн нэг нь хүнд өвчтөн аж.

Хятадад 7851 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа гэнэ.

Хятадын мэргэжилтнүүд анх удаагаа хөлдөөсөн далайн бүтээгдэхүүнээс амьд коронавирус илрүүлсэн билээ.

Тэгвэл Өмнөд Солонгост хоногт 76 хүн коронавирусний халдвар авчээ. Тус улсад нийт тохиолдол 25275 болсон бөгөөд 76 тохиолдлын 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. БНСУ-д 23368 хүн эдгэрсэн бол 444 иргэн нас баржээ. Одоогийн байдлаар 2.4 сая иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 1463 хүн байгаа аж.

 

Top