КОВИД-19 | Францад 24 цагийн дотор 29 мянган хүн өвчилжээ

2020 оны 10 сарын 19

Францад 24 цагийн хугацаанд 29.8 мянган хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Албаныхны мэдээлснээр өмнөх өдөр нь Францад 32.4 мянган хүн өвчилж, хоногийн хамгийн их өвчлөл болсон юм.

COVID-19-ийн халдвараар өвчлөгсдийн нийт тоо 897 мянга давжээ.

Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 15099 хүн өвчилж, нийт халдварын тоо 1.4 сая болжээ. Орост хоногт 185 хүн коронавирусний халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо 4187 болсон байна.

Харин Бразилд хоногт 10982 хүн өвчилж, нийт халдварын тоо 5235344 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 230 хүн коронавирусний халдварын улмаас нас барсан байна. Цар тахал эхэлснээс хойш Бразилд 153905 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн бол 4650030 хүн эдгэрчээ.

 

Top