Афганистаны баруун хэсгийн Фирозкох хотын цагдаагийн хэлтсийн ойролцоо өчигдөр /2020.10.18/ дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 15 болж нэмэгдсэн байна.
Мужийн захирагчийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 151 болжээ. Өмнө нь энэ тоог 100 гэж мэдээлж байсан юм.
Амиа алдсан хүмүүс нь цэрэг болон энгийн иргэн холимог байжээ.
Гэрчүүдийн ярьснаар мина бүхий автомашин дэлбэрсэн байна.




Сэтгэгдэл ( 0 )