КОВИД-19 | Москвад нөгөөдрөөс хөл хориогоо чангатгана

2020 оны 10 сарын 19

Москва мужийн захирагч Андрей Воробьёв коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас энэ сарын 21-нээс олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ, үзэсгэлэнг хориглож, бүх музейг хаах болсон талаар мэдэгдлээ.

Өнөөдөр /2020.10.19/ мэдэгдэж байгаа хязгаарлалтын арга хэмжээнүүд нь энэ бөгөөд нөгөөдөр нэмэлт хязгаарлалтууд тодорхой болох аж.

Хойд хөршийн нийслэлд коронавирусний халдвартай хүмүүст зориулж нэмэлтээр ор бий болгох талаар ярилцаж байгаа гэнэ.

Москвад нийт халдварын тоо 362253, нас баралт 5958 болжээ. 273881 хүн эдгэрсэн байна.

Хойд хөрш ОХУ-д хоногт нийт 15099 хүн өвчилж, нийт халдварын тоо 1.4 сая болсон бол хоногт 185 хүн коронавирусний халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо 4187 болжээ.

 

Top