ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Өнөөдөр 2020.10.21. Энэ оны 295 дахь өдөр бөгөөд он дуусахад 71 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 21 минутад мандлаа. 17 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -12 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гондураст Зэвсэгт хүчний өдөр бол Египетэд Тэнгисийн цэргийн, Тайландад Үндэсний сувилагч нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Германы физикч, Нобелийн шагналт Вольфганг Кеттерле, Нидерландын физикч, Нобелийн шагналт Андрей Гейм, Испанийн кино найруулагч, жүжигчин Хулио Медем, Америкийн жүжигчин Мелора Уолтерс, реалити шоуны од Ким Кардашьян, Ирландын жүжигчин Эндрю Скотт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1992.10.21: Улаанбаатар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээр эхлэв. Талууд гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг үзэглэжээ.

2013.10.21: Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1992: Мадоннагийн бичсэн “Секс” ном худалдаанд гарав.

1993: Бурунди улсад төрийн эргэлтээр Ерөнхийлөгч нь болон зургаан сайд алагджээ.

1997: Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола хотыг улсынхаа шинэ нийслэлээр зарлав. Акмола хот хожим нь Астана болж, 2019 онд Нур-Султан болж нэр нь өөрчлөгдсөн юм.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвижна.

Энэ өдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гараг тахих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top