НАСА агентлагийн сансрын хөлөг Бенну солирын хөрсний дээж авч чаджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Osiris-Rex” судалгааны сансрын аппарат 2018 оноос хойш дагаж буй Бенну солироос хөрсний дээж цуглуулах томоохон даалгавраа амжилттай гүйцэтгэжээ.

Сансрын аппарат хэдхэн секундийн хугацаанд солирт 500 метрийн зайд ойртож чаджээ. НАСА агентлагийнхан “Osiris-Rex” аппаратын энэхүү маневрыг “high-five” гэж алга тагшихтай зүйрлэсэн байна. Эрдэмтэд “Osiris-Rex” хэдэн атгатай тэмцэх хэмжээний сансрын тоос цуглуулж чадсан гэж найдаж байна. Судлаачид дор хаяж 60 грамм хөрс авахыг зорьж байгаа бөгөөд аппарат солиртой амжилттай ойртож чадвал дэлхий рүү нэг орчим кг дээж явуулах боломжтой болох юм. Яг хэдий хэмжээний хөрсний дээж авсныг хэдэн хоногийн дараа мэдэх боломжтой. “Osiris-Rex” хангалттай хэмжээний дээж авч чадаагүй тохиолдолд хоёр дахь оролдлогыг  хийх юм. Тусгай саванд цуглуулсан хөрсний дээж 2023 оны есдүгээр сард дэлхийд ирэх ёстой.

Солироос хөрсний дээж авах үйл явц бүрэн автоматажсан байжээ. Учир нь дэлхийгээс сансрын аппарат, солирт хүрэх цэг хүртэлх радио дохио 18 минут явдаг байна. Тиймээс Нислэг удирдах төвийн мэргэжилтнүүд маневрыг гараар удирдах боломжгүй гэнэ.

Бенну солир нь чулуун нүүрс эсвэл нүүрстөрөгчийн солирын ангилалд багтдаг байна. Өөрөөр хэлбэл, түүний чулуулагт гарагс, нар үүссэн буюу 4.5 тэрбум жилийн өмнө байсан химийн элементүүдийн ихэнх нь хадгалагдан үлджээ. Тиймээс эрдэмтэд Бенну солирын хөрсний дээжийг судлах сонирхолтой байгаа аж. Солируудыг судалснаар нарны аймгийн эхэн үеийн түүхийн талаарх маш олон зүйл мэдэх боломжтой аж. Солирын хэлтэрхий агаар мандлыг нэвтэлж, дэлхийд унадаг ч тодорхой хэмжээгээр бохирддог байна. Тиймээс энэ төсөл цэвэр дээж авч, нарны аймгийн эхэн үеийн химийн талаар ихийг мэдэх боломж олгоно гэдэгт НАСА агентлагийн эрдэмтэд итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top