ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Өнөөдөр 2020.10.22. Энэ оны 296 дахь өдөр бөгөөд он дуусахад 70 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 22 минутад мандлаа. 17 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ээрүү хүмүүсийн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Эммигийн гурван удаагийн шагналт Кристофер Ллойд, Мозамбикийн хоёр дахь Ерөнхийлөгч Жоакин Алберто Чиссано, Нидерландын кино найруулагч Ян де Бонт, Францын жүжигчин Катрин Денёв, Италийн дуучин Робертино Лоретти зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1961 оны энэ өдөр Балбын ван Махендра Бир Бикрам Шах Дева, хатан Ратна Ражиа Дева Шах нар БНМАУ-д төрийн айлчлал хийжээ.

2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн Монгол Улс дахь айлчлал дуусав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1942 оны энэ өдөр Зөвлөлтийн дайчид герман-финландын десантыг устгажээ.

1952 оны энэ өдөр Еврейн судар Тора анх удаагаа бүрэн эхээрээ англи хэл дээр хэвлэгдэв.

1964 оны энэ өдөр Францын философич, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаас татгалзжээ.

1987 оны энэ өдөр Иосиф Бродский уран зохиолын салбарт Нобелийн шагнал авав.

Өнөөдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.

Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэж, нүүдэл суудал хийхгүй байгаарай. Хүүхэд үрчилж авах, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top