ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Өнөөдөр 2020.10.23. Энэ оны 297 дахь өдөр бөгөөд он дуусахад 69 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандлаа. 17 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -6 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Химийн салбарынхны тэмдэглэдэг Олон улсын сохор номингийн өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Бразилд Нисгэгчдийн өдөр бол Македонд Хувьсгал тэмцлийн, Ливид Чөлөөлөх, Унгарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Филип Кауфман, Бразилын хөл бөмбөгч, “хөл бөмбөгийн хаан” Пеле, Тайванийн кино найруулагч, продюсер Энг Ли, Энэтхэгийн сэтгүүлч, зохиолч, Букерын шагналт Аравинд Адига, Канадын жүжигчин Райан Рэйнольдс, Их Британийн жүжигчин Эмилия Кларк зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1928 оны энэ өдөр МАХН-ын VII Их хурал хуралджээ. 192 төлөөлөгч оролцсон энэхүү хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан байна. Мөн намын дотоод байдал болон зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” гэж буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар хурал эхэлжээ.

1947 оны энэ өдөр анх удаагаа гэр бүлийн хос Нобелийн шагналын эзэн болов. Тэд бол Австриас Америкт суурьшсан биохимичид болох Герти болон Карл Кори нар байв.

1955 оны энэ өдөр Өмнөд Вьетнам бүгд найрамдах улс болжээ.

1958 оны энэ өдөр Борис Пастернак уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэв.

1989 оны энэ өдөр Будапештэд Бүгд найрамдах Унгар улс бий болсныг зарлажээ.

2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафигийн дэглэмийг ялснаа зарлав.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top