Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан Загалмайн хороо хамтран тус дүүргийн 20 дугаар хорооны иргэн Т.Уламбаяр, Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Амгаланболд нарын гэр бүлд шинэ гэр олголоо.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Б.Амгаланболд нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэ сарын 7-ны өдөр томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгээд ажлаасаа буух гэж байх үед нь таван ханатай гэр нь шатсан байна. Харин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Т.Уламбаяр нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өнгөрөгч хавар гэр нь шар усны үерт автаж нурснаар дахин барих боломжгүй болж айлын гражид амьдарч байжээ.
Иргэдэд гэр олгоход Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн А.Энхбаяр, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр нар байлцсан юм. Энэ үеэр СБД-ийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Аргагүй нөхцөл байдалд орж гэрээ алдсан хүмүүст дүүргийн ЗДТГ, Улаан загалмайн хорооноос гэр олгож байна. Иргэдээ ая тухтай, аюулгүй орчинд амьдрах боломжийг олгохын төлөө бид ажиллах болно. Дахин үерийн аюул гаргахгүй байхын төлөө шаардлагатай бүхнийг хийж байна. Ингээд шинэ гэр авч байгаа иргэддээ амьдралд нь аз жаргал, эрүүл энх бүхнийг хүсэн ерөөе” хэмээн үг хэллээ. Мөн гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний цуглуулсан мөнгөн хандивыг Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр гардуулав.
* * *
АЗААР ГЭРТ ХҮН БАЙГААГҮЙ, ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВСАН БАЙСАН
Б.АМГАЛАНБОЛД: Би Онцгой байдлын албанд ороод 10 дахь жилдээ ажиллаж байна. Ахлах ахлагч цолтой. Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд харьяалалтай. Гал унтраах, аврах 34 дүгээр ангид ажиллахдаа онцгой үүргүүд гүйцэтгэж, гурван хүний алтан амийг аварч, Онцгой байдлын ерөнхий газрын баярын бичиг, сайшаалын үнэмлэх, Нийслэлийн Онцгой байдлын газрын баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан. Гэвч аравдугаар сарын 7-ны өглөө ээлжээ өгөх гээд байж байтал “Гэр шатаж байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд яваад очтол манай гэр шатаад дуусчихсан байсан. Эхнэр өглөө ажилдаа явахдаа гал түлээд явсан юм билээ. Тэгээд л гал гарсан байсан. Азаар гэрт хүн байгаагүй, хүүхдүүд хичээлдээ явсан байсан. Өнөөдөр сайхан гэр хүлээж авлаа. Тусалж дэмжсэн хамт олондоо болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
* * *
БИЕ ӨВДӨӨД ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХОЙГУУР ГЭР МААНЬ ҮЕРТ АВТАЖ НУРСАН
Ч.ОХИО: Би бие муутай, асаргаанд байдаг хүн. Манайх Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны 2-59 тоотод амьдардаг. Би хоёр хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө амьдарч байна. Манай том охин тусдаа гарсан юм. Харин хоёр багын нэг нь МСҮТ-д, нөгөө нь есдүгээр ангийн сурагч. Би барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй. Нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай гэр бүл Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд 12 дахь жилдээ амьдарч байна. Би өөрөө группд байдаг юм. Тэгээд хавар бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн хойгуур манай гэр шар усны үерт автаж нурсан. Ингээд найзаасаа гэр авч амьдарч байна. Энэ хугацаанд айлын гражид ч амьдарч үзсэн. Улаан загалмайд манай нөхөр хандсанаар сайхан гэртэй болсондоо баяртай байна.
* * *
Сэтгэгдэл ( 5 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Гэр л огох монготэй бсан бхнуу байр сав урьдчилгаа огохгуй бас л утаа
Ontsgoi hothonoosoo 2 oroo baiir ogcnihoocndee Hunii ami nasnii toloo yawj bgaa ontsgoi humuus zeeliin 6 huwid oruulsan bol deer bsan yum
Хамгийн хоцрогдсон оромж маягийн юм авчаад баярлаад байгаа нь тархины тураалыг нь баталж байна.