КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 155 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 155-аар нэмэгдэж, нийт 25698 болжээ. Шинээр илэрсэн 155 тохиолдлын 17 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 23717 хүн эдгэрсэн бол 455 хүн нас баржээ.

Өмнөд Солонгост одоогийн байдлаар 2.528621 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2.482493 хүний хариу сөрөг гарч, 20430 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1526 хүн байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс мэдээлснээр эх орондоо нутаг буцахыг хүссэн нийт 3472 иргэний өргөдлийг хүлээж авчээ. Өргөдөл гаргасан иргэдийн 0.2 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, гурван хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 0.3 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 0.4 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 96 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байгаа аж.

 

Top