КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 119 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 119-өөр нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 25955 болжээ.

БНСУ-д шинээр илэрсэн 119 тохиолдлын 25 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна.

Тус улсад нийт 23905 хүн эдгэрсэн бол 457 хүн нас бараад байна. Хоногт нас баралт бүртгэгдээгүй аж.

БНСУ-д одоогийн байдлаар 2.552264 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2.505546 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 20763 хүний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад хоногт 83 иргэн орж, нийт 1593 хүн тусгаарлалтад байна.

 

Top