КОВИД-19 | Францад хоногт 52 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Францад хоногт коронавирусний халдварын 52010 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1 048 817 болжээ. Нийт нас баралт 34761 болсон байна.

Тэгвэл Бразилд хоногт 13493 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тохиолдлын тоо 5 394 128 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Бразилд зөөвөрлөгдсөн нийт тохиолдлын тоо 157134 байгаа аж. Цар тахал эхэлснээс хойш Бразилд 4 835 915 хүн эдгэрсэн байна.

Их Британид хоногт 19790 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 873800 болжээ.

Тэгвэл Грект хоногт 790 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 30782 болсон байна.

Хойд хөрш ОХУ-д хоногт 16710 хүн өвчилж, 229 хүн нас баржээ. Орост нийт халдварын тоо 1 487 260 болсон бол эндэгдэл 25647 болсон юм.

 

Top