ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Өнөөдөр 2020.10.28. Энэ оны 302 дахь өдөр бөгөөд он дуусахад 64 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 31 минутад мандлаа. 17 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Чех болон Словакд Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтносон өдөр тохиож байгаа бол Украинд Нацистын Германы дарлалаас чөлөөлсөн өдөр юм.

Энэ өдөр Бразилын хөл бөмбөгч Гарринча, Майкрософт компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс, Ираны зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, YouTube-ыг үндэслэгч Жавед Карим, Чехийн хөл бөмбөгч Милан Барош нарын хүмүүс төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

2013.10.28: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд айлчлав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийжээ.

2016.10.28: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1726 оны энэ өдөр Ирландын нэрт зохиолч Жонатан Свифтийн “Гулливерын аялал” ном хэвлэгдэв.

2007 оны энэ өдөр Аргентины Ерөнхийлөгчөөр Кристина Фернандез ди Киршнер сонгогдож, тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.

Өнөөдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top