КОВИД-19 | ОХУ хоёр дахь вакцинаа үйлдвэрлэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

ОХУ өнгөрсөн наймдугаар сард дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакцин гаргаж авсан билээ. ДЭМБ Оросын “Спутник V” вакцинд гэрчилгээ олгох талаар хэлэлцэж байхад уг вакциныг судалгаа дутуу, вакцины талаар эрдэм шинжилгээний судалгааны өгүүллүүд хэвлүүлээгүй, хэт яарсан тул туршилтыг дутуу хийсэн байж магадгүй гэж олон улс шүүмжилсэн билээ.

Тэгвэл ОХУ коронавирусний эсрэг хоёр дахь вакцинаа гарган авч, үйлдвэрлэж эхэлжээ. “ЭпиВакКорона” нэртэй вакциныг үйлдвэрлэж эхэлсэн талаар ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар /Роспотребнадзор/-ын дарга Анна Попова мэдэгджээ. Вакциныг “Вектор” төвд үйлдвэрлэж эхэлсэн байна.

Бүртгэлийн дараах эхний цуврал вакцин энэ сарын сүүлчээр гарах ажээ.

Top