Турк болон Грект хүчтэй газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 31

Эгийн тэнгист өчигдөр үдээс хойш /2020.10.30/ хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөөр Турк болон Грект 20 гаруй хүн амиа алдсан байна. Олон барилга нурж, Туркийн баруун хэсэгт орших эрэг орчмын бүсэд 20 хүн амиа алдсан бол Грекийн Самос аралд хоёр хүүхэд амиа алджээ.

Туркийн Измир хотод л гэхэд 20 барилга нурсан талаар тус хотын дарга Тунч Сойер мэдэгджээ. Гэмтэж бэртсэн хүний тоог 786 гэж зарласан бөгөөд аврах албаныхан эрж хайх, аврах ажиллагааг нисдэг тэрэг ашиглан явуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top