Тайландын иргэний агаарын тээврийн “Thai Airways” компани Буддын сүсэгтэн олонд зориулж “эцсийн зогсоолгүй нислэг” санал болгож байна. Аялалд оролцогчид маань уншиж, Буддын шашны 99 ариун дагшин газрын дээгүүр нисэх гэнэ.
Тус улсын 77 муж дахь Чон Бури, Районг, Сурат Тани зэрэг шашны газруудыг багтаасан чиглэлийн тусгай нислэг энэ сарын 30-нд болох гэнэ.
Цар тахлын улмаас эдийн засгийн хүнд байдалд ороод буй “Thai Airways” компани дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Шидэт нислэг” кампанит ажил өрнүүлжээ. Тус компанийн дэд ерөнхийлөгч Виват Пиявирожийн хэлснээр, гурван цаг үргэлжлэх нислэгийн үеэр нэг ч удаа буулт хийхгүй бөгөөд зорчигчид онгоцонд маань уншиж, бясалгал хийх боломжтой.
Үүнээс гадна тус компани өнгөрсөн есдүгээр сард “Онгоц кафе” нээжээ. Үйлчлүүлэгчид тус компанийн төв байранд тохижуулсан “онгоцны” нэгдүгээр зэрэглэлийн суудалд суун онгоцонд үйлчилдэг хоол зооглох боломжтой.
Тайланд нь Хятадын хилийн гадна коронавирусний халдвар бүртгэгдсэн анхны орон. Тус улсад өнгөрсөн хугацаанд нийт 3400 орчим хүн халдварласнаас 58 хүн нас баржээ.
“Эцсийн зогсоолгүй нислэг”-ийг Сингапурын “Singapore Airlines”, Австралийн Qantas” агаарын тээврийн компаниуд зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )