Хятадын Хубэй мужийн Ухань хотоос энэ сарын 9-нд Өвөр Монголыг зорин, 10 машинтай цуваа хөдөллөө.
Энэ цуваа Монгол Улсаас COVID-19 цар тахлын эсрэг тэмцэлд Хятадад хандивласан 30 мянган хонины эхний хэсгийг авах юм. Машиныг бүрэн ариутгаж, жолооч нарыг шинжилгээнд хамруулжээ.

Хандивын эхний хэсэг болох 4000 хонь аравдугаар сарын 22-нд Эрээн хотод очсон. Хоёр талын гэрээ ёсоор бүх хонийг Эрээн хотын үйлдвэрт нядалж, боловсруулсны дараа Уханьд илгээж байгаа юм.


Сэтгэгдэл ( 1 )
aimshig