Ким Жон Ун олон хоногийн дараа ил гарч ирэв

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 25 хоног ил гараагүй. Тэгвэл Ким БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны хурал дээр гарч ирсэн талаар «Ёнхап» агентлаг мэдээлжээ.

Ким Жон Ун өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурлыг удирдан явуулснаасаа хойш олонд ил харагдаагүй юм. Тус хурал нь коронавирусний асуудлаар явагдсан билээ.

Ким Жон Уны бие муу байгаа, эрүүл мэндэд нь асуудал үүссэн гэх мэдээллийг Хойд Солонгосын зүгээс үгүйсгэсэн юм.

Ким Жон Ун дүү Ким Ё Жондоо зарим эрх мэдлээ шилжүүлсэн нь өөртөө ирж буй ачаалал, стрессийг бууруулахын тулд хийсэн алхам  гэж Хойд Солонгосын албаныхан мэдээлсэн. Ким Ё Жон БНАСАУ-ын гадаад руу чиглэсэн улс төрийн бодлоготой холбоотой зарим эрх мэдлийг шилжүүлэн авчээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top