Халдвар тээсэн иргэдийн маршрутыг ИЛ ТОД ЗАРЛААД ӨГӨӨЧ!!!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Коронавируст цар тахлын халдварын тархалтыг  богино хугацаанд хумих нь Монгол Улсын нийт иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй аюулыг холдуулах, цаашлаад нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хор хохирлоос сэргийлсэн хамгийн чухал алхам гэдгийг энэ цаг үед хаа хаанаа ухамсарлан ойлгож буй биз ээ.

Тэгвэл халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг бууруулахад мэдээллийн ИЛ ТОД байдал хамгийн чухал байгааг Засгийн газар, УОК болоод төрийн бусад байгууллагуудад хандан сануулмаар байна.

Тэр дундаа коронавирусний халдвар тээсэн нь батлагдсан иргэдийн явсан, очсон газрын замын зураглал МАРШРУТ-ыг цаг алдахгүйгээр олон нийтэд мэдээлэх нь эрсдэлийг бууруулах үндсэн гарцуудын нэг юм.

Дөнгөж өчигдөр буюу нэг хоногийн дотор коронавирусний 20 халдвар Монгол Улсад шинээр бүртгэгдлээ. Говьсүмбэр, Дархан аймагт гарлаа. Гэтэл одоо болтол нэг ч хүнийх нь зарлагдсан маршрут мэдээлэгдээгүй хэвээр. 

Тодотгоход, Монгол Улсад анхны  дотоодын халдвар болж бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч Д-ийн явсан замын маршрутыг мэдээлсэн нь зөв зүйл юм. Харин хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, регистрийн дугаар зэргийг хамтад нь цацсан нь буруу. Тиймээс халдвар тээсэн иргэдийн маршрутыг хувь хүний нэр, зураг, бусад холбогдох мэдээллийг нууцлан ИЛ ТОД мэдээллэх шаардлагатай байна.  

Хэдийгээр улс орон даяар хөл хорио тогтоосон ч иргэд хүнс, эм, эмнэлгийн үйлчилгээ гэхчлэн хэрэгцээт бараа, үйлчилгээгээ авахын тулд,  зарим нь хөл хорионы үед зөвшөөрөгдсөн ажлаа эрхлэхийн тулд гадуур  явж байгаа.

Тиймээс ч халдвар тээгч иргэдийн маршрутуудыг ил тод зарлаж, иргэдийн зорчиж болох бүс, болохгүй бүсийг ялгаж, салгаж, зааглаж мэдээлэх шаардлагатай байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Халдвар дамжих эх уурхайг олохын тулд хавьтлуудыг олох ёстой. Ойрын болон хоёрдогч хавьтлуудын тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ бид таамаглалаа баталгаажуулж байж олон нийтэд мэдээлнэ” гэж байсан.

Мэдээж мэдээллийг баталгаажуулах нь гол. Гэхдээ нэмж хэлэхэд, халдвар тээсэн иргэдийн явсан маршрут тодорхой болсон л бол цаг алдахгүй мэдээлэх нь Монгол Улс коронавируст цар тахлыг хохирол багатай даван туулахад хэрэгтэй байна.

Иргэдээ халдварын эх уурхай болсон эрсдэлт газрууд руу очуулахгүй, зорчуулахгүй байхад Засгийн газар, УОК онцгой анхаарч ажиллахгүй бол цар тахлыг хяналтаасаа алдах хэмжээнд хүрэх вий.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 15 тохиолдлын хоёр дахь хавьтал нь өнөөдрийн байдлаар 6000 хол давсан байна. 

Гаднын улс орнуудын жишээг харахад халдвар тээсэн иргэдийн маршрутыг ил тод мэдээлэхийг чухалчилж буй. БНСУ-д гэхэд коронавирусний халдвар кластер хэлбэрээр тархаж байхад төрийн удирдлагынх нь зүгээс маш хурдан хугацаанд халдвартай иргэдийн маршрутыг бэлтгэн хэвлэлүүддээ тарааж, хэвлэлүүд нь халдвар тээсэн иргэдийн маршрутыг ил тод мэдээлж байсан. Иргэд нь маршрут дахь байгууллага, газруудаар явсан бол сайн дураар шинжилгээ өгч байв.

Энэтхэг улсад халдвар тээсэн иргэний маршрутыг хувийн мэдээллийг нууцлан ингэж зарлаж байв

Франц иргэний маршрут ингэж гарч байв

Халдвар тээсэн иргэдийн маршрут гэдэг бол нууж хаах мэдээлэл ерөөсөө биш. Тухайлбал, Монголд анх зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол болох Франц иргэний маршрутыг мэдээлснээр иргэд эрсдэлтэй газруудыг богино хугацаанд мэдэж авч байсан. 

Гэтэл одоо ингээд дотооддоо халдвар алдсан хойноо мэдээллийг ил болгохоос цааргалж, удаж байгаа нь үнэхээр болчимгүй зүйл юм.

Эмч хүн өвчтөнийг эмчлэх үүрэгтэй шиг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид иргэддээ үнэн бодит мэдээлэл хүргэж, эрсдэлээс сэрэмжлүүлэх үүрэгтэй билээ.

Коронавируст цар тахлын халдварын тархалтыг  богино хугацаанд хумих нь Монгол Улсын нийт иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй аюулыг холдуулах, цаашлаад нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хор хохирлоос сэргийлсэн хамгийн чухал алхам гэдгийг энэ цаг үед хаа хаанаа ухамсарлан ойлгож буй биз ээ.

Тэгвэл халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг бууруулахад мэдээллийн ИЛ ТОД байдал хамгийн чухал байгааг Засгийн газар, УОК болоод төрийн бусад байгууллагуудад хандан сануулмаар байна.

Тэрдундаа коронавирусний халдвар тээсэн нь батлагдсан иргэдийн явсан, очсон газрын замын зураглал МАРШРУТ-ыг цаг алдахгүйгээр олон нийтэд мэдээлэх нь эрсдэлийг бууруулах үндсэн гарцуудын нэг юм.

Тодотгоход, Монгол Улсад анхны  дотоодын халдвар болж бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч Д-ийн явсан замын маршрутыг мэдээлсэн нь зөв зүйл юм. Харин хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, регистрийн дугаар зэргийг хамтад нь  цацсан нь буруу.

Тиймээс халдвар тээсэн иргэдийн маршрутыг ил тод мэдээлэхдээ хувь хүний нэр, зураг, бусад холбогдох мэдээллийг дурдахгүй байх хэрэгтэй юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод албан ёсоор батлагдаад буй 10 тохиолдлын ойрын хавьтлын тоо 445 болоод байна.

 

Сануулахад, нэг өдрийн өмнө ойрын хавьтлын тоо 348 байсан. Тэгэхээр ойрын хавьтлын тоо хоногийн дотор 100 шахамаар нэмэгдэж буй нь Улаанбаатар хотын иргэд маш өндөр эрсдэлтэй нөхцөлд байгааг ойлгуулж буй юм.

 

Хэдийгээр улс орон даяар хөл хорио тогтоосон ч иргэд хүнс, эм, эмнэлгийн үйлчилгээ гэхчлэн хэрэгцээт бараа, үйлчилгээгээ авахын тулд,  зарим нь хөл хорионы үед зөвшөөрөгдсөн ажлаа эрхлэхийн тулд гадуур  явж байгаа.

Тиймээс ч халдвар тээгч иргэдийн маршрутуудыг ил тод зарлаж, иргэдийн зорчиж болох бүс, болохгүй бүсийг ялгаж, салгаж, зааглаж мэдээлэх шаардлагатай байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр хэлэхдээ “Халдвар дамжих эх уурхайг олохын тулд хавьтлуудыг олох ёстой. Ойрын болон хоёрдогч хавьтлуудын тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ бид таамаглалаа баталгаажуулж байж олон нийтэд мэдээлнэ” гэж байсан.

Мэдээж мэдээллийг баталгаажуулах нь гол. Гэхдээ нэмж хэлэхэд, халдвар тээсэн иргэдийн явсан маршрут тодорхой болсон л бол цаг алдахгүй мэдээлэх нь Монгол Улс коронавируст цар тахлыг хохирол багатай даван туулахад хэрэгтэй байна.

Иргэдээ халдварын эх уурхай болсон эрсдэлт газрууд руу очуулахгүй, зорчуулахгүй байхад Засгийн газар, УОК онцгой анхаарч ажиллахгүй бол цар тахлыг хяналтаасаа алдах хэмжээнд хүрэх вий.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 10 тохиолдлын хоёр дахь хавьтал нь өнөөдрийн байдлаар 5660  иргэн байна. Тэгвэл тэдний 3397 хүнд шинжилгээ хийгээд байгаа бөгөөд 2000 гаруй иргэнд шинжилгээ хийгдээгүй, байгаа газарт нь тусгаарласан байдалтай байгаа юм. Энэ төдийчинээ эрсдэл өндөр байгаа шүү гэдгийг харуулж байна.

Гаднын улс орнуудын жишээг харахад халдвар тээсэн иргэдийн маршрутыг ил тод мэдээлэхийг чухалчилж буй. БНСУ-д гэхэд коронавирусний халдвар кластер хэлбэрээр тархаж байхад хэвлэлүүд нь халдвар тээсэн иргэдийн маршрутыг ил тод мэдээлж, иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байсан.

Халдвар тээсэн иргэдийн маршрут гэдэг бол нууж хаах мэдээлэл ерөөсөө биш. Тухайлбал, Монголд анх зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол болох Франц иргэний маршрутыг мэдээлснээр иргэд эрсдэлтэй газруудыг богино хугацаанд мэдэж авч байсан.

Гэтэл одоо ингээд дотооддоо халдвар алдсан хойноо мэдээллийг ил болгохоос цааргалж байгаа нь үнэхээр болчимгүй зүйл юм.

Эмч хүн өвчтөнийг  эмчлэх үүрэгтэй шиг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид иргэддээ үнэн бодит мэдээлэл хүргэж, эрсдэлээс сэрэмжлүүлэх үүрэгтэй билээ.

 

Top