Путин: Навальный АНУ-аас дэмжлэг авдаг ч энэ нь түүнийг хордуулах ёстой гэсэн үг биш

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн хурлынхаа үеэр Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй хэргийн талаар “Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бол “Америкийн тусгай албаны материалыг ёсоор болгосон” зүйл. Германд эмчлүүлж байгаа Навальный Америкийн тусгай албаны дэмжлэгийг авдаг боловч энэ нь түүнийг хордуулах ёстой гэсэн үг биш юм” гэлээ.

Путин түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бизнесмен Кирилл Шамаловын хөрөнгө ОХУ-ын Ерөнхийлөгчийн бага охин Катерина Тихоноватай гэрлэсний дараа хурдацтай өсөж эхэлсэн тухай материал нийтэлснийг “Энэ бол зүйвэрлэж бичсэн зохиол” гэжээ. Уг нийтлэлийн захиалагч нь АНУ-ын Төрийн Департамент болон тусгай албад гэж Путин үзэж байгаа бөгөөд ОХУ-ын дотоод улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцож, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдох зорилго агуулж байна гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top