Путин 2024 оны сонгуульд өрсөлдөх эсэхээ шийдээгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн төгсгөлд хийдэг ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр “2021 онд парламентын сонгуульд гаднаас нөлөөлөх оролдлого хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ Москва үүнд бэлэн байна. ОХУ хувь заяагаа өөрөө тодорхойлох ёстой” гэлээ.

Владимир Путин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх талаараа “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ шийдээгүй байна. Сонгуульд оролцох эсэхийг нь ард түмэн шийднэ. Харна даа” гэв.

Түүнчлэн Путин бусад орны удирдагчийг хэзээ ч сайн, муу гэж хувааж байгаагүй гээд “Асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын хувьд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүн бүртэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

“Хойд урсгал-2” хийн хоолойн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч хий дамжуулах хоолойг тавьж дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг төсөл нь Европт, тэр дундаа Герман улсад эдийн засгийн хувьд ашигтай болохыг Путин онцлон хэлэв. Тэрбээр АНУ-ын эсэргүүцлийг үл харгалзан “Хойд урсгал-2” хийн хоолойг тавьж дуусна гэсэн билээ. Хэвлэлийн хурлынхаа үеэр тэрбээр “АНУ-ын зүгээс энэ төсөлд хүндэтгэлтэй хандана гэж бид найдаж байна” гэлээ.

Хойд хөршийн Ерөнхийлөгч мөн Оросын хөдөө тосгодыг хийгээр хангах ажлыг хурдацтай явуулж, 2025 он гэхэд энэ ажлыг 90 хувийн түвшинд хүргэнэ гэж амлав.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аравдан(124.158.81.135) 2020 оны 12 сарын 18

маань нэрээ сольчихсон юм уу..

0  |  0
Badarch taxar(192.82.78.52) 2020 оны 12 сарын 18

Odo helchihwel putind ulam durgvistene shv de

0  |  0
Top