Татьяна Навкагийн охин олны хайрыг татав

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Оросын уран гулгагч, олимпын аварга Татьяна Навка, Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нарын зургаан настай охин Надежда ээжийнхээ уран гулгалтын шоунд оролцжээ.

Коронавирусний үеийн хөл хориог үл харгалзан тавьсан “Руслан, Людмила хоёр” мюзиклийн гол дүрд Татьяна Навка өөрөө тоглосон байна.

Надя охин багаасаа уран гулгалтаар хичээллэж, багагүй амжилт гаргасан билээ. “Gucci”-гийн хувцастай Надежда Пескова өхөөрдөм төрхөөрөө мөсөн талбайн шоуг чимж, олны хайрыг татаж байжээ.

 

 
 
 
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top