Өвлийн улиралд идэх ёстой ВИТАМИН D агуулсан таван хүнс

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Өвлийн улиралд бид витамин D агуулсан эдгээр хүнсийг заавал идэж байх ёстой аж. Витамин D-гээс бидний бодисын солилцоо, эрч хүчний эх үүсвэр хамаардаг. Насанд хүрсэн хүн өдөрт 10-15 минут наранд байснаар хэрэгцээтэй витамин D-гээ авдаг гэдэг ч уур амьсгал, газарзүйн байрлалаасаа хамаараад монголчууд бид бараг бүгд витамин D-гийн дутагдалтай байдгийг судалгаа шинжилгээ харуулдаг. Бүрхэг үе, хүйтэн улиралд энэхүү витаминыг нэмэлтээр авах хэрэгтэй. Ингээд танд хавар иртэл эрүүл, эрч хүчтэй байхад туслах таван бүтээгдэхүүнийг танилцуулъя.


Мөөг

Ердөө 100 гр мөөгөнд хоногийн нормоо авахад хүрэлцэх D витамин бий. Иймээс хоолондоо мөөг хэрэглэ.

 

Бяслаг

100 гр бяслаг витамин D-гийн хоногийн нормын багагүй хувийг бүрдүүлнэ. Мөн байнга бяслаг хэрэглэснээр цус харвах өвчнөөс сэргийлнэ. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих хүнс юм.

 

Өндөг

Тахианы өндөгний тусламжтайгаар витамин D-гийнхээ хэрэгцээг нөхөөрэй. Өндөг орсон өглөөний цай нь эрүүл хооллолт болдог.

 

Хулд загас

Хулд загас нь витамин D-гийн эх үүсвэр. Энэхүү загасыг долоо хоногт хоолны цэсдээ заавал оруулаарай.

 

Сам хорхой

100 гр сам хорхой нь витамин D-гийн хоногийн нормын гуравны нэгийг хангана. Бусад эрдэс бодисоор ч баялаг.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зсс(49.0.212.15) 2021 оны 01 сарын 06

за наад далайн гаралтай юмаа битгий сурталчлаад бай вирус вирус

0  |  1
Зочин(203.91.115.47) 2021 оны 01 сарын 06

Энэ зураг нь ямар мэдээлэл агуулж байна? Хоол хүнсний хажуугаар секс хийх нь D амин дэмийн эх үүсвэр болдог гэж ойлгогдохоор байна.

1  |  0
Top