ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 01 сарын 16

Өнөөдөр 2021.01.16. Билгийн тооллын 3.

Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандаж, 17 цаг 28 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -21 хэм хүйтэн, шөнөдөө -28 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр АНУ-д Үндэсний шашны эрх чөлөөний өдөр бол Мьянмар болон Тайландад Багш нарын өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин, дуучин Ришар Боренже, Америкийн кино найруулагч, жүжигчин Жон Карпентер, жүжигчин Жози Дэвис, мэргэжлийн боксчин, олимпын мөнгөн медальт Рой Жонс, Бразилын жүжигчин, телевизийн хөтлөгч Даниела Эскобар, Их Британийн фото модель Кэйт Мосс, Канадын хоккейч Мэтт Дюшен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1951 оны энэ өдөр Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагджээ.

1953 оны энэ өдөр Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр Венсан Ориол Францын Ерөнхийлөгч болжээ.

1969 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлгүүд болох «Союз-4» болон «Союз-5» анхны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулсан байна.

1979 оны энэ өдөр Ираны сүүлчийн шах гэр бүлээрээ Египет рүү нүүж зугтжээ.

2006 оны энэ өдөр Эллен Жонсон Сирлиф Либерийн Ерөнхийлөгчийн тангаргаа өргөв. Тэрбээр Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болов.

Өнөөдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top