Опра Уинфри 67 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, Опра Уинфри өнөөдөр 67 нас хүрлээ. Төрсөн өдөрт нь зориулан, түүний амьдралын сонирхолтой баримтаас хүргэж байна.

Опра Уинфри 17 настайдаа телевизэд ирж байлаа. Тэр АНУ-ын хамгийн залуу сэтгүүлчдийн нэг болж, Нэшвиллд цорын ганц хар арьст эмэгтэй сурвалжлагч байлаа.

Дараа нь Балтиморт ажиллаж, 1983 онд Чикагогийн чансаа тун доогуур өглөөний шоуг хөтлөх болсон юм. Сарын дараа Опра шоугаа хамгийн өндөр чансаатай болгож чадсан. 1986 онд шоугаа тэр “Опра Уинфригийн шоу” болгон, нэрийг нь өөрчилсөн.

Энэ нэвтрүүлэг бүтэн 25 жилийн турш орон даяар цацагдаж байгаад Опрагийн өөрийн хүсэлтээр хаагдсан юм. Опра 2.8 тэрбум долларын хөрөнгөтэй. Хамгийн анхны тэрбумтан хар арьст эмэгтэй.

Өөрийн телевизийн суваг байгуулсан тул шоугаа хааж, хамаг хүчээ телевиздээ зориулахаар шийджээ. Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөөтэй эрхмийн жагсаалтад Опра 9 удаа орсон нь рекорд амжилт юм.

Хоёр нас хэдэн сартайдаа уншиж суран, Библиг цээжээр хэлдэг байсан гэдэг. Түүнийг нутгийн сүмд Номлогч гэж нэрлэдэг байжээ.

Багаасаа л хүчирхийлэлд өртөж байсан. 14 настайдаа хүү төрүүлсэн ч хүү нь удалгүй нас баржээ.

17 настайдаа “Мисс Теннеси”, “Miss Fire Prevention” гэсэн хоёр гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ.

Телевизэд мэдээ уншдаг байхдаа гунигтай явдлын талаар ярихдаа шууд эфирт уйлж, нэвтрүүлгээс хасагдаж байв.

1985 онд анх удаа кинонд тоглож, Оскарт нэр дэвшсэн.

1997 онд Сайн үйлсийн сан байгуулсан, жил бүр их хэмжээний мөнгө хандивладаг. Боловсролд 400 сая, барилгын ажилд 12 сая, хар салхинд орон гэрээ алдагсдад 10 саяыг хандивлаж, 400 оюутанд тэтгэлэг өгсөн.

Анхны хүүхдээ алдсанаас хойш дахин хүүхэд төрүүлээгүй.

Өдөр болгоныг мөргөл, бясалгалаар эхэлдэг.

Одоо Опра Уинфри Калифорнид 50 сая ам.долларын үнэтэй харшид амьдардаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZALUU(37.48.24.159) 2021 оны 03 сарын 20

ooriinhoon unen tuuhiig olond toliluul hunuu az zargal aldaa ami nasaar denchin taviz olond hucdag buzar avgai olon saj mongoo afrikt zoriulz tend divaazin hiigeechee

0  |  0
Top