Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 51 дүгээр бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЛИ КҮЙ ХЭМЭЭХ “ХУЙ САЛХИ” ИНЬ ТЯНЬСИ ХЭМЭЭХ ХҮНИЙГ ЦОХИЖ АЛАХ
ЧАЙ ЖИНЬ ХЭМЭЭХ ХҮН ГАО ТАНЖОУ ХОТОД ГЭНЭДЭЖ ХАВХАНД ОРОХ

Өгүүлэх нь: Тэндээс Жү Түн өгүүлрүүн: - Эдүгээ би их үг өгүүлэххэмээсэн нь Ли Күй хэмээх хүнийг байсан цагт хэрхэвч ЛянШань уулнаа очиж урвахгүй. Эдүгээ намайг аваачъя хэмээвээс энэ Ли Күйхэмээхийг алж үгүй болговоос даруй дагаж очъё хэмээсэнд Чай Жинь, ҮШюэжү хоёр өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энэ Ли Күйд гомдох хэрэггүй. Сүн,Чао хоёр овгийн хүн энэ учир ухааныг хайж заан явуулсан тул ийм хэрэгболжихуй. Тэр хөвгүүнийг эс албаас чи яахин Лян Шаньд очих буюу. Эдүгээнэгэнт чиний хэрэг ёстой замаар ирсэн тул одоо даруй явах хэрэгтэйгээсгадна энэ Ли Күйг бид Лян Шаньд үл илгээмүй. Гагцхүү Лэй Хэн, Ү Шюэжүта гурав явагтун хэмээсэнд Жү Түн даруй Ли Күйг харж, уур нь хүрсэн боловчарга буюу түүний хүчин чадалд үл тэнцэх тул шүдээ зууж, ийн өгүүлрүүн:- Эрхэм ах нарын хэлснийг дагаж, Сүн, Чао хоёрт очиж болмуй. Гагцхүүөөрийн нутагт өнчин орхисон хэдэн хүн буй тул тэднийг яахин орхиж болохбилээ хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Эдүгээ чиний гэрийн хотлоорыг СүнГүнмин эрт уулнаа аваачсан байх магадгүй. Чи бүү нутагтаа буцагтун.Хэрэггэм гарваас яахин дахин хэлтрэх буй хэмээсэнд Жү Түн даруй Лян Шаньдявахаар зөвдсөнд Чай Жинь ёслол хийж, архи ногоо бэлтгэн, ширээ засажхурим хуримлаад, маргааш нь Жү Түн, Лэй Хэн, Ү Шюэжү энэ гуравт гурванморь эмээллэж, гурван зардсаар Ляншаний зүг илгээв.

Үүнд Ү Шюэжү ЛиКүйд өгүүлрүүн: - Эдүгээ чи энэ Чай Жинь Гуаньрэний гэрийн газарт хэдэнсар сууж байгтун. Хүнийг бүү дарлагтун. Архи бүү их уугтун. Уур хилэнгхүлцэж, ах дүү лүгээ аятай найраар нөхөрлөгтүн. Бид гурав Лян Шаньдочоод, дараа их бага дарга нар ирж, хотыг авах цагт чиний биеийг ЧайЖинь гуаньрэний хамт уулнаа аваачмуй хэмээгээд энэ гурав хотоос гарчзам хөөв. Үүнд Чай Жинь, Ли Күй хоёр тэд нэрийг үдэж явуулаад хотдообуцав.Үүнийг үл өгүүлэх өгүүлэх нь: Ү Шюэжү, Жү Түн, Лэй Хэн энэ гуравЛян Шань уулын зүг явж Чэнжоу хотноо орсонд Жү Түн өгүүлрүүн”“ЭнэЧэнжоуд удаан сууж үл болмуй. Харъяат хотын Жүфү ноёнд намайгбариулахаар газар газар бичиг тархаасан нь лав. Эдүгээ бид энэ шөнөдаруй явъя.Чайзиний хайрласан гурван морийг эдгээр зардсаар гэдрэгбуцааж хүргүүлбээс зохимуй.” хэмээж гурван зардасыг буцаав. Тэр Жү Түн,Ү Шюэжү нар яваад удсангүй Ляншаний ойр Жүгүйгийн архины пүүсэндирсэн тул, Жүгүй даруй хүн илгээж Лян Шаньд мэдээ хүргэсэнд Чаогай,Сүн Жян нар, их бага дарга нар цөм уулнаас бууж, Жү Түн, Ү Шюэжү, Лэй Хэн гурвыг Алт хуваагч “Жинь Ша Тан” хэмээх ордонд угтаж баярын хуримбарьж, тэндээс Ляншаний орой дээр Журмын их танхимд залж, үхэр хоньтэргүүтнийг алж хурим хийв.

Тэндээс Сүн Жян Чаогай хоёрт Жү Түн ёсолж дууссан хойно ийнөгүүлрүүн: - Эдүгээ өчүүхэн хүн энд ирсэн боловч өөрийн гэргий, эцэгэх нар уг нутагт бий билээ. Тиймийн тул тэдгээрийг энд авчраваас зохихмэт.Үгүй бөгөөс миний төлөөнөө тэднийг Зижу хорлох нь лав хэмээсэндСүн Жян инээмсэглэн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи гэрийн төлөөнөө бүүявагтун. Эдүгээ чиний гэрийн хотлоорыг урьд өдөр уулнаа авчраад, одооминий эцэг Сүн Дайгүнгийн дэргэд харгалзуулан буй хэмээх үгийг Жү Түнсонсоод маш баярлан, ийн хэмээн өгүүлрүүн: - Мэргэн ах нар тийнхүү хүндач хариулсан ахул эдүгээ миний гэрийн хотлоорыг над лугаа учруулахыгхүсмүй хэмээсэнд Сүн Жян нэг цэрэг хүн илгээж Жү Түнгийн гэрийнхотлоорыг дуудаж ирүүлээд Журмын их танхим дээр хамтаар хуримдсуулгасанд, Жү Түн гэрийн гэргийд ийн өгүүлрүүн: - Эдүгээ та нар энд яахинирэв? хэмээсэнд гэргий нь өгүүлрүүн: - Чиний биеийг түүгээр Лян Шаньдочив. Үүгээр биднийг энэ гэр хогшлоо авч ирэгтүн хэмээсэн захиаг үзэжбид нэр энд ирэв хэмээсэнд Жү Түн Сүн Жян, Чаогай нарын хийсэн хэргийгяахин мэдмүй. Учрыг нарийвчлан мэдээд эдүгээ зайлах газар үгүй боловхэмээн бодож архи уун, хурим хуримлав. Жү Түнгийн гэргий хүүхдийг тустус байшин засаж суулгасныг бүү өгүүльюу.

Өгүүлэх нь: Жү Түнгийн үрчилж байсан хөвгүүний эцэг Зижу энэ өдөрхөвгүүнээ хурал сүмийн газар зул дэнлүү үзүүлэхээр Жү Түнд өгч явуулсаннь, шөнө дунд хүртэл мэдээ чимээгүйд албаны цэрэг дөрвөн зүг мордуулжэрүүлсэнд, нэгэн мод шугуйд бага хөвгүүнийг алсан тул албаны цэрэг Зифудэнэ учрыг мэдүүлсэн хойно, ноён биеэр ирж хөвгүүнийг үзээд, сэтгэл ньгал тавьсан адил болж, даруй хүүрийг нь газар оршуулж буян үйлдээд, ЖүТүнг барих хэмээн Зи сянь олон мужид энэ учрыг бичиглэж явуулав. ҮүндЧэнжоугаас гэнэт нэгэн бичиг довтлон ирэв. Үзвээс Цанжоугаас Лэй Хэнийгтавьж оргуулсан ялт Жү Түнгийн гэрийн хотлоор санаа урваж цөм үгүйболов. Иймийн тул Жү Түнгийн гэрийн эм, хүүхдийн нас байдлын цэсийгбичгийн хойно жагсаан бичиж, газар бүр ухуулах бичиг илгээж бариулаххэмээн найдвар зарлав. Түүнийг бас үл өгүүлэн өгүүлэх нь: Ли Күй хэмээхЗи Шуаньван Чай Дагуань рэний гэрт сууж нэг сар болов.

Тэндээс энэ Чай Дагуань рэнийнд нэг хүн маш довтлон ирж, нэгэнбоодол захиа хүргэж ирэв. Чай Жинь үзээд маш шүүрс алдаж, ийн өгүүлрүүн:- Мэргэн дүү Ли Күй чи эдүгээ гэр орон, зүйлийн харгалзан суугтун. Бибиеэр явах чухал хэрэгтэй болов хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Ах хаашааявах, яахин чухал хэрэг болов? хэмээхүйд Чай Жинь өгүүлрүүн: - Эдүгээминий төрлийн хүн, бага авга болох хүн Гао Танжоу хотод буй бөлгөө.Түүний гэрийн дотор ер хөвгүүн ба охин үгүй. Гагцхүү гэргий лугаа хамт ажтөрмүй. Хөрөнгө нь бага боловч гагцхүү нэг цэцгийн хүрээлэн буй бөгөөд маш үзэсгэлэн тул Зижугийн Гао Лянийн хадам ах Инь Тяньси хэмээххүн булаасан тул түүний учирт сэтгэл нь зовж, өвчин олоод өнөө маргаашүхэх гэнэм. Тиймийн тул миний биеийг ирүүлж, гэрээс үгээ захих гэнэм.Би эдүгээ үл очвоос болохгүй болов хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Тиймболбоос ах чамайг би дагаж очвоос болох уу? хэмээсэнд Чай Жинь: - болмуйхэмээгээд, арван хэдэн зардасыг дагуулан даруй хотоос гарч Гао Танжоудирээд өөрийн ураг бага авга Чай Хуанчэнгийн гэрт орсонд, эм нь угтаж ийнөгүүлрүүн: - Мэргэн дүү ирсэн нь сайн өдөр. Эдүгээ манай хотод Дунжингээсирсэн Гао Тайюйгийн дүү Гао Тайвү хэмээх хүн манай цэцгийн хүрээлэнгбулаахаар, хэдэн хүн цэрэглэж ирээд, нөхөр Чай Хуанийг занчиж, эдүгээбиднийг энэ гэрээс даруй хөөж бус тийш нүүлгэх гэнэм. Үүнд эдүгээ бидарга буюу түүний өмнөөс эсэргүүцэж үл чадах дээр түүний ах харъяат хотынЗижу ноён тул, түүний сүр хүчинд эрдэж өчүүхэн манийг ийнхүү дарлав.Тиймийн тул чиний бага авга өвчин олж хэвтэв хэмээсэнд Чай Жинь,Ли Күй зардсаа гадаадад хүлээлгэж, дотор орж бага авга лугаа учирваас,үнэхээр орон дээр амьд төдий хэвтэж баймуй.

Тэндээс Чай Жинь бага авга Чай Хуан эцгийг эцгийг үзээд сэтгэл ньөвдөж Инь Тяньсид дарлагдсан нь үнэхээр хөөрхий хэмээн гасалж үглэнбайтал, Ли Күй орж өгүүлрүүн: - Эдүгээ энэ учрыг би цөм мэдэв. Энэ ИньТяньсиг би балт сүхийн амт үзүүлж алаад, түүний өсийг нэгмөсөн хариулваасбарав хэмээн газар дэвсэн маш уурласанд, Чай Жинь өгүүлрүүн: - Мэргэндүү тийм хэрэг хийж үл болмуй. Гэмгүй, би үүнээс өсөөн авч чадмуй. Эдүгээбид буцаж Цанжоугийн Зифү ноёнд эл учраа мэдүүлж, дээшид эзэн хаандоровч айх явдал юу хэмээн хориглон атал Чай Хуанчэн өгүүлрүүн: - Мэргэндүү нэр нэгэнт ирсэн нь маш сайн.Эдүгээ би амь нь хэтрэх цаг болов. Минийтөлөөнөө Чай Жинь дүү яахин зарга үүсгэж, амь нэхэхийг чи мэдэгтүнхэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Үүний учирт яахин зарга хиймүй, занчижалбаас барав хэмээсэнд Чай Жинь мөн үл болмуй хэмээн хориглосонд ЛиКүй арагагүй, хөмсгөө атируулан урам нь хугарч үг дуугүй байв. Тэндээс удсангүй Чай Хуан эцгийн амьсгал нь тасарч нөгчив.

Үүнд Чай Жинь батүүний эм бүгдээр цагаан өмсч, бэлбэсрэл хийж, Чай Хаунчэнгийн насбайдал бичиж, шошго мод байгуулж, хүүрийг авдарт агуулж, уйлалцанбайтал Чай Хуан эцгийн эм өгүүлрүүн: - Эдүгээ гэрийн эзэн нэгэнт бие барав.Үүнд гаслах юу. Гагцхүү Инь Тяниас яахин амь нэхэхийг зөвлөвөөс зохимуйхэмээн Дунжинд бичиг өргөж мэдүүлэхээр завдаж атал, Инь Тяньси хэмээххүн гучин хэдэн хүн дагуулан их хаалган дээр ирэв. Үүнд Чай Жинь үзвээсэнэ Инь Тяньси хэмээгч архи уусан, согтуу төлөвтэй дээр түүний амандаахэлэх нь: - Чай Хуанчэн байна уу? Даруй түргэн гарч ирэгтүн хэмээсэндЧай Жинь өгүүлрүүн: - Миний ах, бага авга энэ өнгөрөгч шөнө нэгэнтнаснаас нөгчсөн тул бид бэлэвсрэл хийж баймуй. Дээд ноён ямар учиртөчүүхэн боолчуудаа ийнхүү ёс бусаар дарламуй? хэмээсэнд Инь Тяньси машуурсаж өгүүлрүүн: - Чи аль газраас ирсэн хүн, яахин Чай Хуанчэнгийн дүү болох? Хурдан энэ хашаанаас нүүж шилжигтүн. Үгүй бөгөөс чиний биеийгбарьж, дээд яаманд аваачиж ял олгоод, дөнгө өмсгөж шийтгэмүй хэмээнмаш сүрхий дүрэм үзүүлэн авирласанд Чай Жинь өгүүлрүүн: - Өчүүхэнби нь Цанжоугийн хүн. Бага цагаас түшмэл хэмээгдэж өргөмжлөгдөн,гавъяа олсон учирт урьд эзэн гэгээн өршөөж, гэр орныг бат болгож, албататвар гаргуулж болохгүй, хөөргө тамга дарж батлах бичиг өгсөн нь эдүгээ Цанжоугийн яамнаа тодорхой билээ хэмээсэнд Инь Тяньси ер үл хэрэгсэн:- Худал хорлогч бүү олон үг хэл. Гурван өдөр дотор бус газар нүүж зайлагтунхэмээн нүдээ гурвалжин болгож загнахад үүнийг Ли Күй үзээд маш уур ньхүрч, хаалгыг нээж гараад, Инь Тяньсигийн биеийг мориноос татаж унагааднэг нударга шагнасанд Инь Тяньси даруй үхэв. Үүнд дагасан хүн нар Ли Күйгбарих хэмээн ирсэнд Ли Күй яахин эдэнд баригдмуй. Хоёр гартаа балт сүхээбарьж, тэд нарыг алах хэмээсэнд цөм зугтан явав. Эдний дараа Чай Жиньэнэ учрыг мэдэж, Ли Күйг хориглон зогсоож, ийн өгүүлрүүн: - Эдүгээ чи иймих хэрэг гаргах нь ямар ёс? Чи энд байж үл болох болов. Лян Шань ууландааэртхэн очигтун. Би энэ ялыг хүлээж өнгөрмүй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн:- Би үгүй болбоос чи яахин амь гарч чадмуй. Намайг явсан хойно чамайгяамнаас барих ба ял хүнд болох билээ хэмээсэнд Чай Жинь өгүүлрүүн: - Бинь урьд гавъяагаар олсон бат бичиг бүхүй цагт амь алдах нь бус хэрэг. Чиодоо түргэн явагтун хэмээсэнд Ли Күй даруй сүхээ авч Ляншаний зүг харив.

Тэндээс тэр Гао Танжоугийн ноён Гаоли энэ учрыг сонсож цэрэгмордуулан Чай Хуанчэнгийн гэрийг бүслүүлж Чайзинийг барьж яамнааавчрав. Үүнд тэр Гаоли ноён нь Ли Күйд алагдсан Инь Тяньсигийн дүү болохтул, шүд зууж Чайзинийг танхим дээр шүүж өчиг мэдүүлгийг авав. Тэр Гаолихэмээх ноён энэ Чайзинийг шүүхэд авсан өчгийн дотор Зи Шуаньван хэмээххүн Инь Тяньсиг нударгалж алав хэмээх үгийг сонсоод ийн өгүүлрүүн: - ЭнэЛи Күй хэмээх хүн чинь ямар садан ураг болох? хэмээн асуусанд Чай Жиньөгүүлрүүн: - Өчүүхэн хүн ер түүнийг танихгүй. Үзвээс нэгэн сайн эр бололтойхүн.Хав хар нүүртэй, чухам хаанаас ирснийг мэдэхгүй. Инь Тяньси ноёныгмориноос татаж унагаад алсан хойно оргон зайлав хэмээсэнд Гаоли ноёнуур нь хүрч: - Ли овгийн хүн хэрхэвч чиний зардас болох хүн. Яахин үлтаних хэмээн мэлзмүй хэмээгээд Чайзинийг даруй танхимаас чирч буулганхүнддэн занчсанд Чай Жинь бие мах тэсвэрлэхгүй тул Ли Күйг өөрийнзардас мөн хэмээн худал өчиг өгөв. Иймийн тул Ли Күй нэгэнт оргосон туляахин түүнийг олмуй.Үүнд Чай Жинь өөрөө ял хүлээж гянданд хоригдов.Алагдсан Инь Тяньсигийн яс хүүрийг шинжиж далд оршуулав. Үүнийг үлөгүүлмүй.

Өгүүлэх нь: Ли Күй тэндээс оргон яваад даруй Лян Шань ууландааочсонд Жү Түн Ли Күйг үзээд уур нь хүрч нэг сэлмийг авч Ли Күй лугаацохилдсонд, Ли Күй мөн уур нь хүрч балт сүхээ барьж хоёр тал эсэргүүцэнбайлдахад Сүн Жян, Чаогай хоёр хөндлөн орж, маш их хориглон өгүүлрүүн:- Эдүгээ эрхэм хоёр дүү бүү цохилдогтун. Энэ нь гагцхүү манай Ү Шюэжү хэмээх Шуанси ахын хийсэн ял тул, бид Шуансид буруу өгч шийтгэсүгэйхэмээсэнд Жү Түн өгүүлрүүн: - Эдүгээ хэдий Ү Юнгийн арга боловч энэ ЛиКүй Зижугийн хөвгүүнийг алаад бас миний биеийг дарлах зэргээр овлонүүсгэсэн тул нэгэнт өнгөрүүлэн чадахгүй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн:- Эдүгээ чи миний хүчээр ууланд ирээд, над бас их үг хэлэх ёс байна уу?хэмээн эсрэг тэсрэг ноцолдсонд Сүн Жян, Чаогай, олон дарга нар хориглож,арайхийн намруулан, Ли Күйг Жү Түнд амрыг эрүүлэн ёслуулав.

Эдүгэээнэ хоёр эв найралд орж хэн хэн нь гэдэс дотроо уудлан дуусгаж, ер хорсолтэмцэлгүй болж, даруй хурим бэлтгэж архидан буй агаад Ли Күй өгүүлрүүн:- Эдүгээ би Чай Жинь ахын төлөөнөө Инь Тяньси хэмээх даргыг цохижалаад оргон ирсэн учрыг Сүн Жян, Чаогай нарт нэг нэгээр хэлсэнд СүнЖян өгүүлрүүн: - Бид чамайг лав ийм хэрэг гаргаж явах хэмээн санаж ДайЗүнг чиний хойноос Чай Дагуань рэний гэрт илгээсэнд, эдүгээ чи иймхэрэг хийсэн тул Чай Дарэнийг яахин сул тавьмуй. Түүний биеийг ялдунагаж ирэв. Чи юу ч болов Дай Зүнг хүлээж, энэ мэдээг сонссон хойно жичхэлэлцье хэмээн байтал нэг цэргийн хүн ирж мэдүүлрүүн: - Ли Күйгийнхойноос тагнууаар явсан Дай Зүн ах ирэв хэмээн мэдээ хүргэж ирсэнд СүнЖян яаран угтаж гарч оруулав.

Тэндээс Сүн Жян ийн асууруун: - Эрхэм дүү чи явсан газар чимээюу сонсов? Манай гайхал тэнэг Ли Күй Гао Танжоугийн ноён Зижугийнхамаатан Инь Тяньси хэмээгчийг алав гэнэм хэмээн асуусанд Дай Зүн хариуөгүүлрүүн: - Би эндээс явж Чай Жинь ахын гэрт очвоос үгүй тул, түүнийхойноос мордон явж Гао Танжоуд хүрвээс, Чай Жинь ахын бага авга ЧайХуанчэнгийн цэцгийн хүрээ ба орон хашааг Гаоли ноёны төрөл болох ИньТяньси хэмээгч хүн хүчээр булаан авах хэмээж Чай Хуанчэнг занчиж алсаннь Чай Жинь хараахан заалдах хэмээж байтал, хав хар нүүртэй хүн ИньТяньсиг цохиж алсан учирт тэр хүн оргов. Эдүгээ Чайзинийг барьж гяндандхорьж бас Чай Хуанчэнгийн гэрийн хотлоорыг барьж гянданд хорив гэнэм.Одоо манай Чай Жинь ах өнөө маргаадар үхэх цаг шахжухуй хэмээсэндЧаогай энэ үгийг сонсоод, ийн өгүүлрүүн: - Энэ Ли Күй ер зүгээр явах хүнбус. Тийм хэрэг гаргаж өчнөөн хүний амийг хорлох нь үнэхээр хөөрхий.Эдүгээ би уулнаас бууж цэрэг жанжин авч гавшгайлан очиж Чайзинийнамийг үл аварваас зохилдохгүй хэмээсэнд Сүн Жян тосож ийн өгүүлрүүн:- Мэргэн дүү чи бүү очигтун. Уулыг харгалзан цагдах хэрэгтэй. Би ХуаРүн нарын зэрэг сонгодог арван хоёр жанжныг таван мянган цэрэгтэйавч очоод Гао Тунжоуг эвдэж, Чай Жинь нарыг гаргаж авъя хэмээсэндЧаогай өгүүлрүүн: - Гао Тунжоу үзэхүйд бага боловч хүн нь маш олон, дээрбасхүү чадалтай цэрэг үлэмж тул маш хичээх хэрэгтэй хэмээн захив. Бас ҮШюэжү тэргүүлэн арван хоёр жанжин, гурван мянган цэрэг авч нэг хэсэгуулнаас бууж Гао Тунжоугийн замаар довтлон ирж, Танжоугийн ойр газарбуусанд Танжоугийн харуулын цэрэг, харъяат хотын Зисяньд: - Ляншанийсайн эрс цэрэглэн ирэв хэмээн мэдүүлсэнд Гаоли зисянь даруй уур нь хүрч ийн хараан өгүүлрүүн: - Эдүгээ би харин Ляншаний урвасан хулгай нарыгцэрэглэн очиж барих хэмээсэн билээ. Харин тэнгэр өршөөж өөрснөө амиахүргэж ирэв хэмээн олон цэргийн даргыг танхим дээр дуудаж, цэргийнсургуулийг нарийн чандаар засаж байгтун. Харъяат хотын олон айлыг тустус хэрэм хүрээгээ бэхлэн харгалзагтун хэмээн тунхаг бичиг зарлаж тушаав.

Тэндээс энэ Гаоли ноёны гар доор захирсан жинхэнэ гурван мянганцэрэг буй. Үүний өргөмжилсөн нэр нь “Бурхан цэрэг тэнгэрт нисэх” хэмээнөргөжүхүй. Үүний дээр цэргийн тус тус захирсан жанжин нь Жяннань,Шаньси, Хунань, Шаньдун, Жянси зэрэг мужийн их цэргийн эрдэм сурсансайн эрс тул цөм цэрэглэж, дарцгаа барьж, хэнгэрэг дэлдэн харанга цохиж,их жагсаал байгуулж хотоос гарч ирэв. Энэ хоёр цэрэг байлдахаар эсэргүүцэнирэхэд Линь Чүн хэдэн зуун цэргийн тэргүүнд арван хоёр салаатай жадаабарьж, Гаолигийн өмнө очиж ийн хараан өгүүлрүүн: - Гао овгийн хулгай чибас биднээс айхгүй цэрэг бэлтгэж эсэргүүцэх хэмээх нь чиний бие толгойэдүгээ салах цаг болжихуй. Бушуу ирж эцгийн шийдмийн эрдмийг үзэгтүнхэмээсэнд Гаоли бас хараан өгүүлрүүн: - Өчүүхэн Лян Шаньд урвасан хулгайчи ямар учирт манай хотны зүг ирж амиа хүргэв. Би эс чамайг амьдаарбарьж түмэн анги цавчиж алваас Гао овгоо халмуй хэмээн харилцан биебиесийг хараан байхад Гаолигийн цэргийн дотроос Ганзи хэмээх жанжингарч Линь Чүн лугаа байлдсанд дөрөв таван удаа зөрөлдсөнгүй Линь Чүнтэр Гаозигийн өвчүүний тус нэг удаа жадалж мориноос унагасанд Гаолиүзэж, бас цэргийн дарга Ваньбу хэмээх нэг жанжныг гаргаж, Линь Чүнлугаа байлдуулав. Энэ хүний унасан нь шарга морь, гартаа барьсан нь уртжад. Үүнд Линь Чүн байлдах хэмээтэл Чинь Мин ирж өгүүлрүүн: - ЛиньЧүн ах чи баахан байз. Би урьд энэ хулгайг алах.” хэмээж Ваньбу лугааарван хэл зөрөлдөж, Цинминь хуурмаг зугтсанд Ваньбу хойноос эргүүлэндовтолгосон тул Чинь Мин хойш эргэж Ваньбугийн толгойн тус их төмөрмунаар цохиж алав. Үүнд Гаоли маш уур нь хүрч, ард үүрсэн “Ву жин минь”хэмээх эрдэнийн савыг авч салхи хөдөлгөх тарни шившсэнд, гэнэт тэнгэргазар хөдлөх лугаа адил болж, хав харанхуй хар үүл дэгдэж Линь Чүн, ЧиньМин, Хуа Рүн нарын жагсаалын зүг ирсэн нь ер тэсэх газар олдохгүй чулуунмөндөр буув. Үүнд Линь Чүн, Чинь Мин нар маш бачимдаж, цэргээ их төлоөвалдаад зугтсан тул Гаоли Бурхан цэргээ гаргаж байлдсанд Ляншаний цэрэгүлгэрлэвээс тэнгэрийн одон мэт сарниж, мянга илүү хүн үхэв. Тэндээс ЛиньЧүн, Чинь Мин хэдэн жанжин цэрэг арайхийн сандран гарч, тавин илүүгазар очиж жагсаал жагсан, Сүн Жян, Ү Шюэжү нарын хүлээв. Үүнд Гаолиэд нарыг хөөж байлдсангүй, Гао Тунжоу хотдоо бага алжаах хэмээн цэргээхурааж буцав.

Тэндээс Сүн Жян нарын нэг хэсэг цэрэг жанжин Линь Чүн нарын жагсаалдээр ирж, яахин байлдсан ба Гаоли их увидас гаргаж салхи дэгдээсэндмянга шахам цэрэг үхсэн учрыг хэлсэнд Сүн Жян урьд Хоншэмбодисад дарэх Бурханы хайрласан гурван дэвтэр номоос нээж, энэхүү салхины увдисыг хариулах судрыг олж, дахин цөм ирж, Гао Танжоу хотод гал тавих шидийгбүтээж даруй хүрч ирсэнд, Гаоли гурван зуун бурхан цэргээ авч хотоосгарч ирэв. Үүнд Сүн Жян хараан өгүүлрүүн: - Өчүүхэн адгуус өчигдөр багашид гаргаж миний цэргийг дарлаж. Энэ өдөр эцэг чинь ирсэн тул чи одообас тэр шидээ гаргах буюу хэмээсэнд Гаоли даруй цэргийн байлдах замыгзааж, мөн хуучин хэвээр салхины шид гаргасанд Сүн Жян нэгэн салхихариулах тарнийг хуруу дарж уншсанд тэр салхи нь Гаолигийн бурханцэргийн жагсаалд гэдрэг ирсэнд, Гаоли түүнийг хариулах тарни шившиж,нэг хэсэг улаан элс шороогоор бүтээсэн олон араатан, хорт хорхой зэргийншид гаргасанд, Сүн Жян нар маш айж, хурдан хойш буцах хэнгэрэг дэлдэнцэргээ хураав. Энэ нь аль этгээдээ дийлэхгүй бас хоёр зүг салав.

Тэндээс Сүн Жян, Ү Шюэжү хоёр цэргээ аваад хорь шахам газарочиж тоолвоос их төлөв нь алагджухуй. Иймийн тул Сүн Жян маш айж ерхалдаж болохгүй. Энэ Гаоли хэмээгч хүн шид увдис сурсан нь маш хэцүү.Бид эдүгээ хэрхэвээс сайн? хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Бид энд байжболохгүй. Нэг нууц газар очиж тус тус нуун сууж, эдэн лугаа сэмээр орвоосболох билээ. Ян Линь, Бай Шэн нарын гурван жанжин энэ өвсний газарнууж Гаолиг ирэхийг үзэгтүн. Би өөр газар буруулан очсугай хэмээн тархав.Тэндээс энэ Гаоли дахин цэргээ авч Сүн Жян нарыг барих хэмээн шөнөтэдний хойноос хөөсөнд, Сүн Жян нарын цэрэг жагсаал үгүй тул гэдрэгбуцах замд Ян Линь, Бай Шэн нар тохиолдож байлдсанд, Гаоли хур оруулахшид бүтээж маш их салхин хур оруулав. Үүнд Ян Линь, Бай Шэн нар машбачимдан гэдрэг буцаж зугтсанд, Гаолигийн цэргээс харанхуйд зам төөрсөнхорь шахам цэрэг Ян Линь нарт баригдав. Үүнд Сүн Жян нарын жагсаалдавчирсныг цөмийг алав. Ян Линь, Бай Шэн нар Гаолитай шөнө байлдахцагт нум сумаар харвасан нь Гаолигийн дал мөрөнд туссан нь хүнд шархолж, Гао Тунжоу хотдоо буцаж, олон цэрэгтээ ийн тушаав: - Эдүгээ СүнЖян нарын зэрэг урвасан хулгай нар, одоо уг нутаг Лян Шаньд буцаагүй.Тиймийн тул та хот хэрмээ өдөр шөнө үргэлжид цагдан манаж байгтун. Бисуманд оногдсон шархаа сувилсан хойно цэрэг хөдөлгөмүй хэмээв. Үүнийгүл өгүүлмүй.

Өгүүлэх нь: Сүн Жян нар Гаолигийн шидийг мэдээд, хүн цөөхөн болсонтул, Лян Шаньд мэдээ илгээж, жанжин цэрэг авчруулахаар явуулсны дарааСүн Жян, Ү Шюэжү хоёр зөвлөн өгүүлрүүн: - Эдүгээ бид энэ Гаолигийнцэргийг өвдөх ба Чай Дагуань рэний амийг авах арга ер үгүй болов хэмээсэндҮ Шюэжү өгүүлрүүн: - Энэ Гаолигийн чөтгөрийн шидийг хариулж буцаахарга буй. Миний санаа болбоос, өөр газрын тэнгэрийн үүлээр нисэх, газрынсудлаар явах тийм нэг шидтэнийг залж ирвээс, манай Ляншаний сайн эрсГао Танжоуг эвдэх аргагүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөсдаруй нэгэн аргыг бодсугай хэмээсэнд Ү Шюэжү: - Чухам ямар шидтэй, хэнгэгч хүнийг, хаанаас авчрахыг хойд бүлэгт үзэгтүн.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top