Мүн Жэ Ин төрийн ажилтнууд авлигад холбогдсонд уучлалт хүсэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Төрийн газар, орон сууцны корпорацын ажилтнууд газрын наймаатай холбоотой дуулианд холбогдсонд ард иргэдээсээ уучлалт хүслээ.

Тэрбээр өнөөдөр /2021.03.16/ Засгийн газрын долоо хоног тутмын хурлыг нээж үг хэлэхдээ “Энэ дуулиан иргэдийн дунд бухимдал төрүүлж байгаад маш их харамсаж байна. Төрийн албан хаагчдын дунд байгаа авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх болно” гэжээ.

БНСУ-ын Төрийн газар, орон сууцны корпорацын 20 ажилтан нийслэлд орон сууц барихаар төлөвлөж байсан нутаг дэвсгэрт ашиглагдаагүй газруудыг эзэмшиж авсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
good(66.181.166.154) 2021 оны 03 сарын 17

ямар сайхан юм бэ энэ солонгос манайд бол хүүхдээ төрийн мөнгөөр сургаад төлөхгүй тэгээд крандаад мөнгө хөхуульд авах местэн дээр тавьчихаад ичихгүй ёс зүйгүй байх юм

0  |  0
Top