КОВИД 19 I Башар Асад болон түүний эхнэр эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний эхнэр Асма Асад нар коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрчээ. Тэдний шинжилгээ сөрөг гарч, шинж тэмдэг үгүй болсноор ажлын хэвийн горимдоо эргэн орсон байна.

Сирийн Ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр Башар Асад болон түүний эхнэр коронавирусний халдвараар өвчилсөн нь энэ сарын 8-нд тодорхой болжээ.

Сирид гал зогсоосон бүсэд ч буун дуу гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт "Жебхат ан нусра" зэвсэгт бүлэглэлийнхэн гал зогсоосон бүсэд гал нээж, армийн цэргүүдтэй сөргөлдөөн үүсгэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top