ФОТО: Хунтайж Филиппийг Виндзорын шилтгээнд оршууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн хунтайж Филиппийг Лондон хотын захад орших Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд нутаглуулжээ.

Хунтайжтай салах ёс гүйцэтгэх ёслолыг Их Британийн гол телевизийн сувгууд шууд дамжуулан үзүүлсэн байна. 99 насандаа таалал төгссөн хунтайж Филиппийн шарилыг Гэгээн Жоржийн сүм рүү авч явсан машинд түүний хүүхдүүд болох хунтайж Чарльз, Эндрю, Эдвард, гүнж Анна нар, мөн ууган ач нар болох Уильям, Харри болон хатан хааны ордны өндөр албан тушаалтнууд байжээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хунтайжийг оршуулах ёслолыг олныг хамарсан арга хэмжээ бус хатан хааны гэр бүлийн хүрээнд цомхон хийхээр болсон. Гэхдээ Их Британи даяараа Филиппийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй болжээ. Гашуудлын нэг минутыг Засгийн газрын бүх байгууллагад хийсэн байна.

Виндзорын шилтгээнд хунтайж Филиппийг оршуулах ёслолд Их Британийн хатан хааны гэр бүлийн хамгийн бага ач, гуч нараас бусад бүх гишүүн оролцжээ.

Хунтайж Филиппийн хүсэлтээр оршуулах ёслолын үеэр уншдаг номлолуудыг бүгдийг нь уншаагүй гэнэ. Түүнчлэн хунтайж Филиппийг Гэгээн Жоржийн сүмд түр зуур оршуулж байгаа аж. Хатан хаан II Элизабетыг таалал төгссөний дараа түүний шарилыг хатан хааны эцэг VI Жорж, түүний гэргий болон дүү Маргарет гүнжийг оршуулсан сүмийн өөр хэсэгт дахин оршуулах юм байна.


Хунтайжийг оршуулах ёслолд 800 орчим зочдыг оролцуулахаар төлөвлөж байсан ч коронавирусний нөхцөл байдлын улмаас тогтоосон хөл хориотой холбоотойгоор Их Британид оршуулгын ёслолд оролцох хүний тоо 30 хүнээр хязгаарлагдаж байгаа билээ. Уг журмыг хатан хааны гэр бүл ч дагаж мөрдөх учиртай. Хатан хаан Элизабет болон бусад бүх хүн амны хаалт зүүнэ гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Үүнээс өмнө хатан хааны гэр бүлийн оршуулгын ёслол 2002 онд II Элизабетийн ээж Боуз-Лайоныг таалал төгсөхөд, мөн 1997 онд Диана гүнжийг нутаглуулахад болж байв.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sod(84.192.31.27) 2021 оны 04 сарын 21

Za ingeed Windsoriin shiltgeenii hii uzegdel 1 r nemegdej de.

0  |  0
Нарантуяа(103.57.92.136) 2021 оны 04 сарын 21

Сайхан урт насалжээ 2хон сарын дараа100 наслах байсан гэсэн гээд голох нас биш ээ бурхны орондоо тайван нойрсогдоо\n

2  |  0
Top